Ялгарлын стратеги гэж юу вэ?

Ялгарлын стратеги гэж юу вэ? Энэ бол бизнесээ өрсөлдөгчдөөс ялгаруулж, үйлчлүүлэгчийн анхаарлыг татах хамгийн чухал маркетингийн стратеги юм. 

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд юугаараа онцлог, яагаад зөвхөн танайхыг зорин очих хэрэгтэй вэ гэдгийг харуулдаг маркетингийн мессэжийн цөм санаа юм.

Ялгарлын стратегийг тодорхойлсноор, та өрсөлдөгчтэйгөө ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог ч үйлчлүүлэгчид “Энэ яг надад тохирсон бүтээгдэхүүн байна”, “Энэ онцгой шийдэл байна”, “Энэ бусадтай ижил биш, яг манайд зориулсан үйлчилгээ байна” гэж хүлээж авдаг.

ЯЛГАРАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Зах зээл дээр танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ижил төстэй зуун зуун санал бий. Хэрэв танай маркетинг тэднээс ялгарахгүй бол бага үнээр өрсөлдөхөөс өөр аргагүй болно.

Ялгаралгүй бизнес = Үнэ хямдруулах зам = Үнэ цэн буурах зам

Ялгарлын стратегиа тодорхойлоогүй бизнесийн шинжүүд:

  • Маркетинг мессэж нь ойлгомжгүй, урт, тодорхой бус
  • “Та юу хийдэг юм бэ?” гэсэн асуултад богино, үр дүнтэй хариулт өгч чаддаггүй
  • Инстаграм, Фэйсбүүк хуудас, вэбсайт дээрх мэдээлэл нь юугаараа онцлог юм бэ гэдгийг харуулж чаддаггүй
  • Үйлчлүүлэгчид “өмнө нь эднийхтэй төстэй газар очиж байсан” гэж хэлдэг
  • Үнэ хямдруулж байж л зах зээлд байр сууриа хадгалдаг

Харин сайн ялгарлын стратеги дараах үр дүнг өгдөг:

  • Хүмүүс “энэ яг надад зориулагдсан байна” гэж мэдэрдэг
  • Танай үнэ биш, санал болгож буй үнэ цэн нь сонголт хийх шалтгаан болдог 
  • “Яагаад ч юм бэ, эднийх л зөв сонголт санагдаж байна” гэдэг сэтгэгдэл төрүүлдэг
  • Зах зээл дээрх цор ганц сонголт 

ЯЛГАРАХ СТРАТЕГИА ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?

Алхам 1: Өвөрмөц арга зүйгээ тодорхойлох

Яагаад таны арга зам, үйлчилгээ бусдаас өөр вэ?

Алхам 2: Үйлчлүүлэгчийн өнцгөөс харах

Тэдний хэлээр, тэдний асуудлыг яг онох маркетинг мессэж боловсруулах

Алхам 3: Маркетинг мессэжээ алхам тутам ашиглах

Вэбсайт, сошл хуудсууд, нэтворк уулзалт гээд бүх газар ялгарах цөм санааг агуулсан маркетинг мессэжээ ашиглах

Танай маркетинг зөвхөн “өнгөлөг, сайхан харагдахад” бус, ойлгомжтой, итгэл төрүүлэхүйц, ялгаатай байдлыг мэдрүүлэх ёстой.

Үүнийг би Ялгарлын стратеги тодорхойлох үйлчилгээгээрээ үзүүлдэг.

Хэрэв:

  • Зах зээл өрсөлдөөн ихтэй, ижил төстэй бизнесүүд олон болсон
  • Сошл дээр идэвхтэй байдаг ч үр дүн сул байгаа
  • Сурталчилгаа хийдэг ч борлуулалт сайн биш
  • Хямдрал урамшууллаар л хүмүүсийг татдаг
  • “Манай бизнес юугаараа өөр вэ?” гэдгээ тодорхойлж чадаагүй
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг сайн мэдэхгүй, чанаргүй хүмүүс олноороо холбогдож цаг үрдэг
  • Танайхыг оролцуулаад бусад бүх газар дандаа нэг төрлийн агуулга, нэг өнгө аястай постууд оруулж байгаа
  • Ялгарлыг бий болгож, зах зээл дээрх цор ганц сонголт болохыг хүсч байгаа бол энэхүү үйлчилгээ танд зориулагдсан.

Ялгарлын стратеги тодорхойлох үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.