Маркетинг мессэжгүйгээр хийгдсэн бүх сурталчилгаа үр дүнгүй болдог. Маркетинг мессеж гэдэг нь зүгээр нэг сошл пост дээр бичсэн текст, хэлж буй үгс биш юм.
Энэ бол танай зорилтот хэрэглэгчдэд “Яагаад зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох ёстой юм бэ?” гэдгийг ойлгуулах цөм санаа юм.
Ихэнх хүмүүс маркетинг мессэж гэдгийг:
- Слоган үг
- “Би ... асуудлыг шийддэг” гэсэн товч мэдэгдэл
- Сошл хуудасны богино танилцуулга гэж ойлгодог.
Гэвч эдгээр нь зөвхөн ил харагдаж буй хэсэг нь. Таны жинхэнэ мессеж бол эдгээрийн цаадах үндсэн санаа юм. Ийм үндсэн санаагүйгээр хийгдсэн ямар ч маркетинг үр дүнгүй болдог.
Маркетинг мессэж гэдэг нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүслийг төрүүлэх үндсэн санаа юм. Энэ үндсэн санаа нь: “Яагаад зөвхөн танайхаас - бусад сонголтуудыг үл хайхран - яг одоо худалдан авах хэрэгтэй юм бэ?” гэдэгт хариулт өгдөг. Хэрэв танай мессэж үүнд тодорхой хариулт өгч чадахгүй бол өрсөлдөөнд ялагдана.
Хэрэв танай мессэж бусдын л адил сонсогддог бол мөрөөдлийн хэрэглэгчид тань танай бизнес байдаг гэдгийг ч мэдэхгүй.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь эрэлт багатай эсвэл үнэ цэнгүй болохоор биш, маркетинг мессэж нь зорилтот хэрэглэгчдээ хүрч чадахгүй, үнэ цэнийг ойлгуулж чадахгүй болохоор тэр юм.
Хүчирхэг маркетинг мессэж дараах 3 зүйлийг хийдэг:
- Танай бизнесийн ялгарлыг харуулдаг
- Зорилтот хэрэглэгчийнхээ анхааралд шууд тусдаг
- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас өмнө авах хүслийг төрүүлдэг.
Хэрэв та өмнө нь ингэж бодож байсан бол:
- ”Хүмүүс миний юу хийдгийг сайн ойлгохгүй байна”
- ”Дандаа буруу үйлчлүүлэгчид ирээд байна”
- ”Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн, гэхдээ үүнийг ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байна...”
- Маркетинг мессэж дээрээ ажиллах цаг иржээ. Үндсэн санаагаа гаргаад ирчихвэл энэ бүх асуудал шийдэгдэнэ. Энэ үндсэн санааг бий болгодог Ялгарлын стратегийн талаар энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.