Контент маркетинг гэж юу вэ?

Таны хийж байгаа контент бүхэн нэг бол танай бизнесийг босгоно, нэг бол цагийг чинь үрнэ. Ихэнх бизнесүүд контент маркетингийг олон хүнд хүрэх, хандалт авах талаас нь хараад байна. Байнга пост стори хийж, төрөл бүрийн богино видео рийл оруулах гэх мэтээр илүү их хандалт авахад анхаардаг. Гэтэл хандалт бол өсөлт биш.

Харин жинхэн контент маркетинг бол стратегитайгаар төлөвлөсөн, зорилтот хэрэглэгчийн анхаарлыг татах, тэдэнд хамаатай агуулгаар бэлтгэгдсэн үнэ цэнтэй контентыг бүтээх үйл ажиллагаа юм. Энэ бол зүгээр нэг хандалт авах тухай ойлголт биш, энэ бол үнэ цэнтэй, хэрэгтэй байх тухай ойлголт.

Контент маркетинг танай бизнест ямар үр ашгийг бий болгодог вэ?

Стратеги төлөвлөгөөтэйгөөр хийгдсэн контент маркетинг, уламжлалт маркетингийн хийж чадаагүй олон зүйлсийг танай бизнест хийж өгөх болно. Уламжлалт маркетингтай харьцуулбал 62%-иар бага зардалтай хэрнээ 3 дахин их сэжмийг бий болгодог. Эдийн засгийн хувьд маш үр ашигтай.

Ганцхан зардал хэмнээд зогсохгүй, дараах зүйлсийг бүтээдэг:

1. Нэр хүнд, итгэмжит байдлыг бий болгож, борлуулалт хүчлэлгүй, ая зөнгөөрөө хийгдэнэ

Контент маркетинг бизнесийг салбартаа тэргүүлэгч болгон байршуулдаг учир хүмүүсийг ятгах шаардлагагүйгээр борлуулалт хийгддэг. Тасралтгүй үнэ цэнтэй контентуудыг хүргэснээр зорилтот хэрэглэгчид таны туршлага, мэргэжлийн ур чадварт итгэх итгэл бий болдог. Энэхүү итгэл нь ирээдүйн харилцааны суурь болж борлуулалтруу хөтөлдөг. Контент таны мэргэжлийн ур чадвар, туршлагын баталгаа болохоос зүгээр нэг бичсэн үгс биш юм.

2. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа, үнэ цэнийг нь ойлгосон чанартай хэрэглэгчдийг татна

Тохиолдлын шинж чанартай хандалтууд бизнест ямар ч үр нөлөө авчирдаггүй. Харин стратеги төлөвлөлттэйгөөр хийгдсэн контент таны яг хүрэхийг хүсч байгаа зорилтот хэрэглэгчийг татдаг. Хэрэв хэн нэгэн танай контентыг хэрэгтэй мэдээлэл байна гэж үзсэн бол бүтээгдэхүүн, үйлчилгээг ч бас сонирхох магадлалтай. Контентоор дамжуулан боломжит хэрэглэгчдийг урьдчилан ангилдаг.

Ингэж ангилан ялгаснаар зүгээр нэг сонирхож байгаа хүмүүст бага цаг зарцуулж, танай бүтээгдэхүүн, үйлчилгээг аль хэдийн сонирхож байгаа, борлуулалт болох өндөр магадлалтай хүмүүст их цаг зарцуулах боломж үүсэх юм.

3. Борлуулалт хийх хугацааг богиносгоно

4. Брэндийн ялгарлыг бий болгоно

5. Маркетингийн хөрөнгө бий болгоно