card

Ялгарлын стратегийг тодорхойлох үйлчилгээ

Бизнес эрхлэгчид өөрсдийн ӨВӨРМӨЦ АРГА ЗҮЙ, ялгарлыг тодорхойлохдоо зарим нэг алдаануудыг хийдэг:

  • Байдаг л нэг зүйлийг цор ганц юм шиг гоёчилж харуулах
  • Хэт төвөгтэй процесс, энгийн хүнд ойлгогдохооргүй санаа
  • Гоё сонсогдож байгаа ч зорилтот хэрэглэгчдээ огт хамааралгүй зүйлсийг ялгарал гэж тодорхойлдог.

Тэгэхээр байдаг л зүйлийг хаа ч байхгүй мэт ярих, ялгаатай биш зүйлийг ялгарал юм шиг онцлох нь бизнесийн нэр хүндэд халтайгаас гадна үр дүн өгдөггүй. Үйлчлүүлэгчийн итгэлийг алдах болно. Үүнээс илүү хохирол бизнест байхгүй байх. Хүмүүс шударга бус зүйлийг түймэр мэт хурдан дамжуулдаг. Ялгарал биш зүйлийг цор ганц мэтээр тайлбарлаж, маркетинг хийх нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг ч бас унагадаг. 

Хүмүүс хуурамч рекламанд дургүй. Харин тэд учир зүй, бодит үнэнийг л хүсдэг.

Иймд брэндийн нэр хүнд үйлчлүүлэгчид өгч буй мессэжээс бүрэн шалтгаална. 

Байдаг л нэг зүйлийг цор ганц юм шиг ялгарлаар тодорхойлчихвол элсэн дээр байшин барьж байгаа шиг нэг л өдөр нурж унана. Иймд битгий ийм зүйл хийгээрэй. Богино хугацаанд ажиллах боловч урт хугацаанд бизнест хортой.

Ийм учраас би бизнес эрхлэгчдэд Ялгарлын стратегийг тодорхойлох үйлчилгээ санал болгодог. Би тантай ганцаарчлан уулзаж:

  • Танай брэндийн үндсэн байршуулалт, ялгарлыг тодорхойлно. Үүнийг та маркетингдаа ашиглаж, тэр дороо үр дүнг харах боломжтой.
  • Маркетингийн үндсэн мессэжийг тодорхойлно. Зорилтот хэрэглэгчид яагаад зөвхөн танайхыг сонгох хэрэгтэйг маш ойлгомжтойгоор тайлбарласан энэхүү материалыг өөрийн вэбсайт, танилцуулга, илтгэл, сошл маркетинг гээд хүссэн газраа ашиглах боломжтой.
  • Ялгарлын стратегийг зорилтот хэрэглэгчид хүргэх 3 сарын контент төлөвлөгөөг гаргана.
  • Мөн ялгарлын стратегийг хэрэгжүүлэх зөвлөмжийг өгөх болно. 

ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

  • Зах зээл өрсөлдөөн ихтэй, ижил төстэй бизнесүүд олон болсон
  • “Манай бизнес юугаараа өөр вэ?” гэдгээ тодорхойлж чадаагүй
  • Сошл дээр идэвхтэй байдаг ч үр дүн сул байгаа
  • Сурталчилгаа хийдэг ч борлуулалт сайн биш
  • Хямдрал урамшууллаар л хүмүүсийг татдаг
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг сайн мэдэхгүй, чанаргүй хүмүүс олноороо холбогдож цаг үрдэг
  • Танайхыг оролцуулаад бусад бүх газар дандаа нэг төрлийн агуулга, нэг өнгө аястай постууд оруулж байгаа
  • Ялгарлыг бий болгож, зах зээл дээрх цор ганц сонголт болохыг хүсч байгаа бизнесүүдэд зориулагдсан.

Би өөрийн 14+ жилийн маркетинг, борлуулалтын туршлага дээр үндэслэн танай зах зээл, бизнесийн үйл ажиллагаа, маркетинг, хэрэглэгчдэд санал болгож буй шийдлүүдийг судалж, ялгарлын стратегийг тань маш ойлгомжтой, дахин давтагдашгүй байдлаар тодорхойлох болно.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР: 2500.000₮ 

Миний цаг хугацаа хязгаарлагдмал учир цөөн тооны бизнестэй хамтран ажиллах боломжтой. Хэрэв танд туслалцаа хэрэгтэй бол яг одоо энд дарж хүсэлт гаргаарай.

Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

Энэрэл-МАМОЦ эмнэлгийн Гүйцэтгэх захирал М.Марал-Эрдэнэ

Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

GPS Properties компаний Гүйцэтгэх захирал Ө.Уранчимэг

Миний нийтлэлүүд

Бизнес, маркетинг, борлуулалт, санхүү, хувь хүний хөгжилтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Contact Seller