Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Гэхдээ ямар ч гэнэтийн зүйл тохиолдсон хувийн эрсдэлийн сандаа бэлэн мөнгөтэй байх шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэнэт ажлаасаа халагдах, эрүүл мэндийн асуудал үүсэх, тооцоолоогүй зардал гарч ирэх гэх мэт аль ч үед дансандаа мөнгөтэй хүн амар амгалан унтаж чаддаг.
Хувийн эрсдэлийн сан гэж юу вэ?
Хувийн эрсдэлийн сан гэдэг нь машинаа засуулах, эмнэлэгт үзүүлэх, тэр байтугай ажлын байраа алдах гэх мэт амьдралын тооцоолшгүй гэнэтийн асуудалд зориулж хадгалсан бэлэн мөнгө юм. Энэ мөнгө танд гэнэтийн асуудалд стресстээд байхгүй, саруул ухаантай, аливааг уужуу тайван хүлээж авахад тусална. Хувийн эрсдэлийн сантай бол ямар ч үед бэлтгэлтэй байх болно. Түүгээр зогсохгүй мөнгө хэмнэх болно. Олон хүн өндөр хүүтэй зээлээр гэнэтийн асуудлыг шийдэх гэж оролддог нь эрсдэлийг үүсгэж, өндөр хүү төлөхөд хүргэдэг. Иймд хэзээ ч битгий өндөр хүүтэй зээлийн хавханд ороорой. Хувийн эрсдэлийн сан энд тэндээс мөнгө гуйх, өндөр хүүтэй зээл авахаас таныг хамгаалах болно. Бэлэн мөнгөтэй үед асуудал тохиолдлоо ч сэтгэлийн хаттай байж, өөртөө итгэлтэйгээр урагшлах боломжийг олгодог. Банкин дахь бэлэн мөнгө сэтгэлийн амар амгаланг бий болгодог.
Хувийн эрсдэлийн сандаа хэр их мөнгө хуримтлуулах ёстой вэ?
Сар бүрийн зээлийн төлбөр, байр, тог ус, амжиргааны зардлаа тооцоод 3-6 сарын хуримтлал үүсгэх хэрэгтэй.
Хувийн эрсдэлийн санг хаана хадгалах ёстой вэ?
Энгийн хугацаатай хадгаламжинд, шаардлагатай үед цуцлуулж болохоор дансанд хуримтлуулах хэрэгтэй. Харилцах данс шиг хүссэн үедээ авч хэрэглээд байхааргүй, шаардлагатай үед банк орж хадгаламжийн гэрээгээ цуцлуулахаар бага зэргийн төвөгтэй нөхцөлийг үүсгээрэй. Ингэхийн бол хүү бодогдохоос гадна хэрэгцээгүй зардалд мөнгөө үрэхээс сэргийлнэ.
Хувийн эрсдэлийн санг хэзээ зарцуулах ёстой вэ?
Хувийн эрсдэлийн санг зарцуулахдаа дараах 3 асуултанд хариулт өгөх хэрэгтэй.
- Эрсдэлийн сангаас заавал төлөх хэрэгтэй юу?
- Дараагийн орлогоос зохицуулж болохгүй юу?
- Яаралтай, зайлшгүй зүйл мөн үү?
Хэрэв бүгдэд нь тийм гэж хариулаад хадгаламжаа цуцлуулсан бол аль болох яаралтай, дахин хувийн эрсдэлийн сангаа үүсгэх хэрэгтэй.
Хувийн эрсдэлийн санг хэрхэн үүсгэх вэ?
Хэрэв танд хувийн эрсдэлийн сан гэж байхгүй бол яаралтай хуримтлал үүсгэх цаг болжээ. Хэрэв хуримтлал үүсгэхэд хангалттай хэмжээний орлого байхгүй гэж үзэж байвал зардлаа танахаас эхэл. Эхлээд нэг сая төгрөгийн хуримтлал үүсгэх зорилго тавь. Дараа нь сар бүрийн дансны хуулгаа хараад зардлын шинжилгээ хий. Сард хэчнээн төгрөгийг юунд зарцуулж байгаагаа дүгнэ. Үүний дараа хаанаас хэмнэлт хийж, сар бүр хэчнээн төгрөгийн хуримтлал үүсгэхээ шийдээрэй. Орлого орж ирэхэд автоматаар энэ дүнг хуримтлалруугаа хийнэ. Сар бүр төсөв гаргаж, зардлаа тооцдог болсноор санхүүгийн хувьд та маш том хөшүүрэгтэй боллоо гэсэн үг.
Яг өнөөдрөөс Хувийн эрсдэлийн сангаа үүсгэж эхлээрэй.
ДАЛД УХАМСАР ДАХЬ МӨНГӨНИЙ КОДЫГ ШИНЭЧИЛЖ, ӨӨРИЙН ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖОО НЭЭГЭЭРЭЙ!
Хэчнээн хөдөлмөрлөж хичээвч мөнгөний асуудал салахгүй л байгаа бол энэ нь далд ухамсар дахь мөнгөний кодтой холбоотой. Далд ухамсарт суугдсан мөнгөний хөтөлбөр бидний орлогын хэмжээ, санхүүгийн амжилтыг тодорхойлж байдаг. Энэ хөтөлбөрийг өөрчилж сайжруулахаас нааш мөнгөтэй холбоотой асуудал дахин дахин давтагдсаар байх болно. Шинэ бизнес эхлүүлсэн ч, шинэ ажилд орсон ч асуудал шийдэгддэггүй...
"Мөнгөний код" 21 хоногийн трэйнинг хөтөлбөр нь таны далд ухамсар дахь мөнгөний кодыг үндсээр нь шинэчлэх үйл явц юм.
ДАЛД УХАМСРЫНХАА ХҮЧИЙГ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛЛУУЛ
Таны одоогийн санхүүгийн нөхцөл байдал бол таны далд ухамсарт суугдсан хөтөлбөрийн шууд тусгал юм. Өөрөөр хэлбэл мөнгөтэй холбоотой далд ухамсрын гүний гүн дэх итгэл үнэмшил бидний санхүүг удирдаж байдаг. Хэрэв та хүсэх юм бол хүссэн хөтөлбөрөө суулгаж болно. Элбэг хангалуун байдал, эд баялгийг бүтээх шинэ хөтөлбөрийг суулгаарай.
"Мөнгөний код" 21 хоногийн трэйнинг хөтөлбөр нь өдөр бүр хийх дасгал ажлууд болон видео хичээлээр:
Мөнгөтэй холбоотой далд ухамсрын кодыг илрүүлж, хуучин итгэл үнэмшлийг өөрчлөхөд тусална. Таныг хязгаарлаж байсан тэдгээр кодуудыг үндсээр нь устгаж, эд баялгийн шинэ хөтөлбөр суулгах болно.
Орлогоо нэмэгдүүлэхэд тусална. Өдөр бүрийн дасгал ажлуудыг хийх замаар сэтгэлгээгээ өөрчилж, орлогоо нэмэгдүүлээрэй.
Амжилтыг бүтээхэд тусална. Санхүүгийн хувь заяагаа гартаа авч, мөрөөдлийн амьдралаа бүтээгээрэй.
Энэхүү хөтөлбөр нь зүгээр нэг онол биш, олон хүний амьдралд эд баялаг өөрчлөлтийг авчирсан, би өөрөө хэрэгжүүлээд үр дүнг нь хүртэж яваа далд ухамсрын кодыг өөрчлөх үр дүнтэй аргачлал юм.
Сургалт явагдах хэлбэр
Сургалт онлайнаар явагдана. Дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Онлайн сургалтын платформ дээр 21 хоногийн турш өдөр бүр видео хичээлүүд болон хийх дасгал ажлууд тавигдана. Сургалтын явцад асууж, тодруулах зүйл гарвал Murun Mentor фэйсбүүк хуудсаар холбогдож, асуултуудаа асуугаад явна.
Сургалт нээгдсэнээс хойш 60 хоног хадгалагдана.
БОНУС СУРГАЛТ
- Далд ухамсрын сургалт
- "Эртний Вавилоны хамгийн баян эр" номын вэбинар
- "The Latte Factor" номын вэбинар
- Өөрийнхөө "Яагаад"-ыг хэрхэн олох вэ? сургалт
- Эд баялгийн 1-7 хууль
- Санхүүгийн цуврал 6 хичээл
- Амьдралыг бүтээгч толин тусгалын хүч
Сургалтын төлбөр : 150.000₮
Бүртгүүлэх