Өдөр тутмын завгүй тойргоос өөрийгөө чөлөөлж, стратегийн чухал ажилдаа төвлөрөх замаар бизнестээ өсөлт гаргаарай!
Жижиг дунд бизнесийн эзэд энгийн цалин авдаг ажилтнуудтай харьцуулахад хоёр дахин их ажилладаг байна. Энгийн хүмүүс гэртээ хариад бүрэн амарч чаддаг бол бизнес эрхлэгчид 24/7 бизнесийнхээ тухай бодсоор, тархи нь амралтгүйгээр ажилладаг гэж хэлж болно. Бид хоёр дахин их ажиллахын тулд бизнес эхлүүлсэн гэж үү?
Харамсалтай нь олон бизнес эрхлэгч бизнес нь өсч томрохын хэрээр олон асуудлыг шийдэж, илүү олон цагаар ажиллах хэрэгтэй болдог. Гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, амралт чөлөөт цагаа золиослон байж бизнесийнхээ төлөө зүтгэдэг. Энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн шалтгаан бол бизнесийг илүү хялбар, ухаалгаар удирдан авч явах боломж байдаг гэдгийг харуулах юм. Хэдэн мянган бизнес дээр амжилттай туршигдсан мэдлэг, арга зүйг ашиглан таныг илүү цаг завтай, аз жаргалтай, ашиг орлоготой бизнестэй болоход тань тусалъя.
Бизнес бол сайхан амьдралын ердөө нэг хэсэг нь. Гэтэл амьдралынхаа ихэнх цаг хугацааг бизнесийн асуудлуудтай хутгалдаж өнгөрөөхийг хэн хүсэхэв дээ. Аль болох хурдан, батлагдсан арга зүйг ашиглаад бизнесээсээ өөрийгөө чөлөөл. Тантай танигүй өсөлттэй явж болох бизнесийг яг өнөөдрөөс бүтээж эхлээрэй.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хувийн болон бизнесийн менежментийг сайжруулах 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөр
- Хувь хүний сэтгэлгээ, харах өнцгийг тэлэх замаар бизнес өсөлтийг бий болгоно
- Бизнес эрхлэн авч явах ур чадварыг эзэмшиж, бизнесийн зөв дадлуудыг бий болгоно
- Бизнесийн амжилтаа хойшлуулалгүйгээр гэр бүл болон өөртөө чанартай цаг гаргадаг болно
- Ажлын ачааллыг бууруулж, бага атлаа үр дүнтэй ажилладаг болно
- Батлагдсан системийн дагуу зорилгодоо ухаалгаар илүү хурдан хүрэх болно
- Бизнесээ том зургаар нь харж, стратегийн чухал ажилдаа төвлөрөх замаар үр дүн, бүтээмжийг бий болгоно
- Баг хамт олноо сургаж, хөгжүүлэх замаар ажлуудаа даатгаж, өдөр тутмын ажлаас өөрийгөө чөлөөлнө
- Бизнесээ системчилж, үйл ажиллагааг хялбаршуулах замаар өсөлтийг бий болгоно
- Бизнесийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, ашгийг өсгөнө
- Маркетинг, борлуулалтын ахисан түвшний стратегийг сурч авна
Өдөр шөнөгүй, завгүй ажиллах атлаа бизнест тань дорвитой өсөлт гарахгүй байна уу?
Хэрэв тийм бол та ганцаараа биш ээ. Маш олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ар гэр, бизнесийн ажлаа зэрэг амжуулах гэж асар их ачаалалтай, стресстэй амьдардаг. Хийж дуусгаагүй ажлынхаа өмнө өөрийгөө буруутгаж, үр хүүхэддээ чанартай цаг гаргаж чадахгүй байгаадаа үргэлж гэмшдэг.
Та цагийн менежмент муутай, зохион байгуулалтгүй болохоор ажил амжихгүй байгаа биш, харин илүү ухаалаг, цөөн атлаа зөв зүйлийг хийж сурах хэрэгтэй байна. Олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн хичээл зүтгэл, зөн совингоор бизнесээ дараагийн шатанд гаргах гэж махран зүтгэдэг. Үнэндээ бид махарч, хүчлэх шаардлагагүйгээр зөв стратегитай ажиллахад л болох юм.
Харамсалтай нь ихэнх нь өөртөө сурч хөгжих цаг гаргадаггүй, бизнес ментортой байдаггүй. Иймд бизнес эрхлэгч бүсгүйчүүддээ зориулаад хувийн болон бизнесийн менежментийг сайжруулах 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрөө гаргалаа.
Энэхүү хөтөлбөр нь батлагдсан аргачлалын дагуу системтэйгээр бизнес эрхлэн авч явах ур чадварыг хөгжүүлж, ажлын их ачааллыг бууруулж, бизнест орлого ашиг, өсөлт авчрах зорилготой.
Ажил, амьдралын тэнцвэр
Гэр бүл, үр хүүхэддээ цаг гаргахын сацуу бизнестээ өсөлт авчрах болно.
Зөвхөн танд зориулсан көүчинг
Ганцаарчилсан көүчинг учир зөвхөн таны асуудалд төвлөрч, шууд хэрэгжүүлэх шийдэл, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж мөрдөнө.
Чадамжтай багийг бий болгоно
Бизнесийн үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж, шаардлагатай хүний нөөцийг төлөвлөж, үе шаттайгаар тэднийг хөгжүүлэх замаар ажлыг шилжүүлнэ.
Илүү их цаг завтай болчихвол та юу хийх вэ?
Өдөр тутмын ажилтай зууралдахгүйгээр зөвхөн стратегийн чухал ажилдаа төвлөрснөөр ямар үр дүн бий болох вэ? Бодож төвлөрөх цаг гаргаснаар бүтээмж, үр дүн хэрхэн өсөх вэ? Амарч цэнэглэгдэх цаг ахиу гаргаснаар таны амьдрал хэрхэн өөрчдөгдөх вэ?
Манай 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөр энэ эрх чөлөөг л танд олгох гэсэн юм. Бид таны өдөр тутмын үйл ажиллагааг оновчилж, хувийн болоод бизнесийн зорилгодоо стрессгүйгээр хүрэхэд тань туслах болно. Бизнесээ зовж биш, жаргаж хийхэд замчилъя.
Хөтөлбөрт багтсан зүйлс:
- Бүтээмж 2.0 сургалт
- "Мөнгөний код" 21 хоногийн трэйнинг хөтөлбөр
- Багц сургалт - Хувь хүний хөгжил, бизнес, санхүүгийн 50 гаруй сургалт
- Murun Mentor Academy 1 жилийн гишүүнчлэлийн эрх
- 12 удаагийн ганцаарчилсан көүчинг
- Зөвхөн танд зориулагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги
- Гарын авлага, материалууд
Хөтөлбөр эхлэхээс өмнө танай бизнес аль түвшинд байгааг тодорхойлъё. Та Бизнес оношилгоо товчин дээр дарж, асуулгыг бөглөөрэй. Манай зөвлөх ажилтан танруу холбогдож, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Хөтөлбөрт оролцоход бэлэн байна уу?
Бизнес эрхлэн авч явна гэдэг амаргүй ажил. Ялангуяа орлого, ашигтай бизнесийг бүтээнэ гэдэг бизнес эрхлэгчээс чамгүй их мэдлэг, туршлага шаардана. Энэхүү хөтөлбөр нь олон мянган бизнес дээр туршигдсан, амжилттай бизнесийг бүтээх цогц систем, мэдлэг ойлголт, хэрэгслүүдийг танд өгөх болно.
АЛХАМ 1. ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ СУРАЛЦАХ
АЛХАМ 2. БИЗНЕС ДЭЭРЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ
АЛХАМ 3. БИЗНЕСИЙНХЭЭ ӨСӨЛТИЙГ ХАРАХ