Таныг санхүүгийн амжилтанд хүргэх, заавал унших ном -

Жорж Класон "Эртний Вавилоны хамгийн баян эр" номыг 1926 онд хэвлүүлсэн бөгөөд түүхийн хуудсанд хамгийн баян, хүчирхэг эзэнт гүрнээр бичигдэж үлдсэн эртний Вавилон улсын түүхэн олдворуудаас сэдэвлэн бүтээсэн. Уг ном нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд тус улсын хамгийн баян эр өөрийн баялгийг бий болгосон мөнгөний системийг тайлбарлаж байгаагаар үйл явдал өрнөдөг. Маш олон хүн судар дээр гарах, энгийн боловч хүчирхэг системийг ашиглан баялгийг бүтээсээр байна. 

Мөнгө олох аргууд цаг үеэ даган өөрчлөгдөх боловч баялгийг бүтээх суурь зарчим хэзээ ч өөрчлөгддөггүй. 4000 жилийн тэртээ боловсруулсан уг баялгийн систем өнөөдрийг хүртэл хүмүүст үр ашгаа өгсөөр байна. 

1-р бүлэг Вавилоны хамгийн баян эр 

Энэ бүлэгт Вавилоны хамгийн баян эр болох Аркадын найзууд түүнийг хэрхэн ийм их эд баялагтай болсныг шалгааж, Аркад өөрт тохиолдсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж өгч байгаагаар гардаг. Эндээс та баялгийг бүтээх мөнгөний системийг ойлгож авна.

2-р бүлэг Вавилоны балгаснаас гарч чадсан нь

Дабасир хэмээх эр боолчлолоос чөлөөлөгдөж эх орондоо ирээд хэрхэн өр төлбөрөөс гарч, эд баялгийг хураасан түүхийг өгүүлдэг. Хэрвээ та өр төлбөрт орсон бол энэ бүлэг гарцаагүй танд урам зориг өгөх болно. 

3-р бүлэг Нимгэн түрийвчийг зузаан болгох 7 арга

Гарчигнаасаа тодорхой байгаа биз. Эд баялгийг бий болгодог 7 аргыг энэ бүлгээс сурч авах болно.

4-р бүлэг Вавилоны эрдэнэс

Энэ бүлэгт эд баялгийн 5 хуулийг тайлбарлаж өгдөг. Энэ 5 хуулийг мөрдсөн ямар ч хүн гарцаагүй санхүүгийн амжилтанд хүрэх болно.

Уг номын гол агуулгыг 1 цагт багтаан үзэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.

Хэрвээ та хувийн санхүү, бизнесийн талаар байнга хэрэгтэй мэдээлэл авахыг хүсвэл миний Murun Mentor фэйсбүүк хуудас@murunmentor инстаграм хаягийг дагаарай.