Нийтэч биш. Зожиг. Дуугай. Гажиг.
Интроверт хүмүүс амьдралынхаа туршид эдгээр үгсийг сонсож өссөн. Олон бүрэг хүүхэд бага наснаасаа л нийтэч бай, чанга дуугар, илүү... гадагшаа болж өөрчлөгд гэх үгсийг сонсож өсдөг.
"Интроверт хүмүүсийн хүч" номын зохиолч, илтгэгч Сьюзан Кейн “Ted Talks”-ын бүх цаг үеийн хамгийн алдартай илтгэлийн нэг болсон илтгэлдээ зусланд анх очиж байсан түүхээ хуваалцсан юм. Тэрээр дүүрэн номтой чемодан авч очсон бөгөөд зуны турш ном уншина гэж төлөвлөсөн ч багш нар нь зуслангийн найзуудтайгаа хамт байж, тоглохыг зөвлөсний дараа номуудаа бушуухан орон доороо нуусан гэдэг.
Интроверт хүмүүс нийгэм дунд
Дотогшоо зан төлөв бол зан төрх (темперамент)-ийн хэвийн, эрүүл элемент бөгөөд дотогшоо хүмүүс мэдээж хэрэг эдгээр үндсэн шинж чанараа өөрчлөх шаардлагагүй юм. Тэд бол манай нийгмийн гүн гүнзгий боддог, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагчид билээ.
Гэвч орчин үеийн нийгэм, ажлын байрууд гадагшаа хүмүүсийг дэмжих хандлагатай байдаг. Бараг бүх зүйл нь гялалзсан график дүрслэлтэй, зогсолтгүй дуугарах гар утас, чанга дуутай кино, нээлттэй загварын ханагүй оффисын хооронд дотогшоо хүмүүс гаднын нөлөөллийг намжаахын тулд хил хязгаар тогтоох хэрэгтэй болдог.
Цаашилбал, хурал дээр үг хэлдэг ажилчдыг, санал бодлоо уралдуулах уулзалт дээр шинэ санаа дэвшүүлдэг хүмүүсийг, олон хүний өмнө төвөггүйхэн ярьчихдаг хүмүүсийг бид үнэлдэг.
Хэдийгээр нийгэм гадагшаа хүмүүсийг илүүд үздэг ч, дотогшоо хүмүүс хүн амын нэлээд хэсгийг бүрдүүлдэг бөгөөд ихэнх эх сурвалжид дурдсанчлан 30-50 хувийг эзэлдэг аж. Тиймээс өрөөсгөл ойлголтоос зайлсхийж, үйлчлүүлэгчдийнхээ зан төрхийг хүндэтгэхийн зэрэгцээ зорилгоо биелүүлэхэд нь туслахын тулд дотогшоо зан төлөвийг ойлгох нь тун чухал. Хэрэв та өөрөө дотогшоо хүн бол үйлчлүүлэгчдээ бүрэн туслалцаа үзүүлэхийн тулд өөрийнхөө хэрэгцээг бас ойлгох нь чухал юм.
Дотогшоо ба гадагшаа дүр төрх
Дотогшоо, гадагшаа хоёр төрлийн зан төлөв нь эсрэг тэсрэг зан төрхийн (дунд нь "хосолмол зан төлөв" байдаг) туйл юм. Ганцаар тусгаарлагдсан орчинд цэцэглэн хөгждөг хүмүүсээс авхуулаад хүнтэй харилцах болон ганцаараа байх цаг хугацаагаа тэнцвэржүүлэх шаардлагатай хүмүүс хүртэл дотогшоо зан төлөвийн түвшин олон янз байдаг.
Энэ хоёрын ялгаа нь энергиэ хэрхэн олж авч, хэрхэн зарцуулж байгаад оршдог. Дотогшоо хүмүүс бусдын дэргэд байхаараа энергиэ зарцуулдаг. Хүмүүс дунд байх нь тэдний оюун санааны цэнэгийг шавхдаг бөгөөд ганцаараа эсвэл ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байхдаа л "цэнэглэгдэж" чаддаг. Гадагшаа хүмүүс эсрэгээрээ. Бусдын дэргэд байх нь тэднийг цэнэглэж, ганцаардал харин цэнэгийг нь шавхдаг. Мөн дотогшоо хүмүүсийн тархи допаминд илүү мэдрэг байдаг тул чанга дуу чимээ, тод гэрэл, галзуу хулгана, аймшгийн кино зэрэг эрсдэлтэй, эрчимтэй зүйлээс таашаал авах магадлал бага байдаг. Дотогшоо хүмүүс урт хугацааны ой санамжаасаа ямар нэг зүйл сэргээн санахдаа арай удаан байдаг. Иймд дасгалжуулагчийн хувьд удаан завсарлага аваад, үйлчлүүлэгчид ой санамжийн сангаа сайтар ухах орон зай гаргаж өгөөрэй. Интроверт хүний мэдрэлийн физиологийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Марти Олсен Лэйнигийн " Интроверт хүний давуу тал" номыг уншаарай.
Интроверт хүнийг дасгалжуулах
Заримдаа дотогшоо зан төлөвийн талаарх ойлголт өгч, үйлчлүүлэгчид судлах боломж олгоход л асар том амжилт олох боломжтой.
Сургалт болон ярилцлагын явцад дотогшоо байх нь хэвийн гэсэн санааг бататга. Дотоод дуу хоолой нь шүүмжилж, бусад хүмүүс "ичимхий" гэж илт шүүмжилснээс болж тэд бусадтай өөрийгөө харьцуулах хам шинжтэй болох юм уу, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Үйлчлүүлэгчийнхээ өөртөө ярьж байж болзошгүй "түүх"-ийг нь шинжилж үзээрэй. Хувь хүнийг үндсээр нь өөрчлөхгүйгээр хүчийг нь сорих шийдэл олохын тулд тэдэнтэй хамтран ажилла.
Дараах энгийн дасгалыг туршаад үзээрэй. Үйлчлүүлэгчдээс цаасан дээр том тойрог зурахыг хүс. Энэ бол тэдний "тав тухтай бүс" юм. Тойрог дотор гэр бүл эсвэл найз нөхөд, хобби эсвэл хийх дуртай зүйлс гэх мэт амьдралынх нь хамгийн их тайвшруулж, амраадаг зүйлсийг жагсааж бичүүл. Дараа нь тэднээс "олон нийтийн өмнө ярих", "шинэ найз нөхөдтэй болох", "албан тушаал ахих" гэх мэт хүрэхийг хүсэж буй зорилгоо бичихийг хүс. Дараа нь эдгээр зорилгодоо хүрэхийн тулд тав тухтай бүсээ түр орхих ёстой гэдгийг тайлбарла. Өөртөө анхаарал халамж тавих шаардлагатай үедээ үргэлж тухтай байдаг зүйл рүү буцаж болно гэдгийг хэлж тайвшруулаад, гэвч өсөлт тойргийн гадна байдаг гэж хэл.
Үйлчлүүлэгчдээ хэрэгцээгээ ухамсарлахад нь туслах, дотогшоо зан төлөвийг хэвийн болгох, хангалттай сул зогсолтыг багтаасан хуваарь гаргахад туслах нь дасгалжуулагчийн гайхалтай арга барилд хамаарна.
___
Көүч бэлтгэх онлайн сургалтад таныг урьж байна.
Life Coach буюу Амьдралын дасгалжуулагч бэлтгэх интерактив хөтөлбөр маань көүчийн үндсэн мэдлэг, ур чадвар олгох, көүчингийн бизнесийг амжилттай эрхлэн авч явахад шаардлагатай ур чадварыг олгоход чиглэсэн, 6 сарын турш Zoom уулзалтаар явагдах 100% онлайн, интерактив хөтөлбөр юм. Онлайн сургалтын платформоос бие даан унших, суралцах материалууд, көүчингийн дадлага ажлууд мөн багтсан болно.
Хэрэв та Амьдралын дасгалжуулагч болохыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Көүч бэлтгэх онлайн сургалтанд таныг урьж байна
- Бүртгүүлэх -
https://lifecoach.mn/program
- Бэлэг -
Коммент хэсэгт 1 гэж бичсэн хүн бүрт Жил, сар, долоо хоногоо төлөвлөх хуудсыг бэлэглэх болно.
- Бэлэг -
Миний инстаграм хаягийг дагаж, чатаар screen shot илгээсэн бүх хүнд "7 хоногоо төлөвлөх" хичээлийг үнэ төлбөргүй бэлэглэх болно.
https://www.instagram.com/murunmentor/