Хойшлуулах зуршлаасаа салах онлайн сургалт + Трэйнинг
Өдөр хоногууд дийлэнхдээ хэрхэн өнгөрдөг вэ гэвэл:
"Өнөөдөр би 9:00-10:00 цагийн хооронд Х төсөл дээр ажиллах болно" гэж өөртөө хэлнэ.
9:00 цаг дөхөж байна..
Та утсаа үзэж, ирсэн мэдэгдлүүдийг шалгах ба зарим нэг хүний чатанд хариу бичиж, имэйлээ бас шалгав. Гэтэл сошл медиа дээрх нэг пост анхаарлыг тань татаж, нэг мэдэхэд коммент хэсэгрүү нь явж орсон байв. Өөр хэд хэдэн постуудыг харж, комментуудыг нь үзсэн байлаа. Санамсаргүй нэг рийлнээс дамжаад инстаграмруу оров. Байнгын сториг нь үздэг хүмүүсийнхээ сториг үзэж амжив.
За ажилдаа оръё доо гээд цаг хартал 9:37 минут болсон байлаа. 9:00 цагт эхэлнэ гэж бодож байсан ч аль хэдийн 37 минут өнгөрсөн байна. Хэрэв та сард 2 сая төгрөгний орлого олдог бол цагт 12.500₮ олдог гэсэн үг. Тэгэхээр 37 минут бол 7700₮.
Та дөнгөж сая 7700₮ хогийн савруу хийжээ. Хэрэв та энэ цагт илүү үр дүнтэй ажил хийсэн бол сая төгрөгний ч орлого олж болох байсан.
Гэхдээ хамгийн гунигтай нь өдрийн турш энэ байдал үргэлжилнэ...
Хамгийн чухал/хүнд төслүүдээ цаг үргэлж хойшлуулсаар байна. Ялангуяа таны бизнест өсөлт авчрах, орлого нэмэгдүүлэх тэдгээр чухал ажлыг хойш тавьсаар байна.
Өдөр бүр л ийм зүйл болно.
Өдөр бүр хийх ёстой зүйлсээ цагт нь хийж, ард нь гарах дотоод хүч, урам зоригийг хүсэх боловч эсрэгээрээ овоорсон их ажил, ажлаа барахгүй байгаа хүнд мэдрэмж, сэтгэлийн түгшүүр, урам хугарал улам томорсоор байна...
Та хамгийн чухал төслүүдээ хойшлуулалгүйгээр яг цагт нь хийдэг болохыг хүсч байна уу?
Зөвхөн эхлүүлээд зогсохгүй яг цагт нь дуусгадаг болохыг хүсч байна уу?
Өдөр бүр хийе гэсэн болгоноо яг таг хийгээд байвал сарын дараа таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн байгаа бол?
Хүн залхуу юм уу, сахилга батгүй, цагийн менежментгүй болохоороо ажлыг хойш тавьдаггүй. Энэ бол сэтгэлзүй, сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Бидний тархи хойшлуулах зуршлыг хамгаалах горим болгон ашигладаг. Айдас түгшүүр, дарамт, тодорхойгүй байдал, итгэл найдвараа алдсан, урам хугарсан гэх мэт таагүй мэдрэмжүүдээс биднийг хамгаалахын тулд хойшлуулах аргыг хэрэглэдэг байна. Ил харагдаж байгаа нь ажлыг хойшлуулах боловч ухамсаргүйгээр таагүй мэдрэмжээс зугтаж байгаа нь тэр юм. Тархи судлалын шинжлэх ухаанд хүмүүсийн 95% нь таагүй мэдрэмж, таагүй сэтгэл хөдлөлөөс зугтахдаа ажлыг хойшлуулдаг гэдгийг судалгаагаар нотолжээ.
Иймд хойшлуулах зуршлаасаа салъя гэвэл өөрийн сэтгэл хөдлөлүүдтэй зөв стратегиар ажиллаж сурах хэрэгтэй болно.
Хэрэв та:
- Өөртөө итгэх итгэлтэй болж, мөрөөдөл зорилгынхоо төлөө тасралтгүй үйлдэл хийдэг болохыг хүсвэл
- Зорилготой, тууштай, амьдралаа гартаа авсан хүн болохыг хүсвэл
- Яагаад ч юм ажлыг хийхээс халшраад байдаг, хэт их бодоод, хийх ёстойгоосоо өөр зүйл хийгээд байдаг сэтгэлзүйн асуудлаа шийдэхийг хүсвэл
- Ажлыг овооруулж, эцсийн мөчид хийдэг зуршлаасаа салахыг хүсвэл
- Гараас юу ч гарахгүй байна гэх урам хугарал, сэтгэлийн түгшүүрээс ангижрахыг хүсвэл энэхүү сургалтанд бүртгүүлээрэй.