Таныг баян болгох 9 ном

Баян хүмүүс баян дадал зуршилтай байдаг. Мөнгөтэй боллоо, ядуус өр төлбөрөө төлж, эд юмс худалдан авдаг бол баячууд хамгийн түрүүн өөртөө төлдөг. Тэд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө худалдан авахаар мөнгөө хуримтлуулдаг. Их сургууль төгслөө, ядуусын суралцах үйл явц үүгээр дуусдаг бол баячууд өдөр бүр уншсаар, өдөр бүр суралцсаар байдаг. Мэдлэг бол хүч, гэхдээ зөвхөн ашигласан тохиолдолд. Өчнөөн ном уншаад л байдаг, нэгийг нь ч амьдралдаа хэрэгжүүлдэггүй бол тэр их ном уншсаны хэрэг гарахгүй. Тиймээс ном уншихдаа заавал тэмдэглэл хөтөл. Тэмдэглэл дээрээ тухайн номны ямар санааг амьдралдаа хэрэгжүүлж, одоо байгаагаасаа илүү дээр түвшинд очих вэ гэж уншаарай. Ингээд өнөөдрийн нийтлэлээрээ таныг баян болгох 9 номыг хүргэж байна.

1. Robert Kiyosaki "Rich Dad Poor Dad" 

Хувийн санхүүгээ сайжруулахад туслах гайхалтай ном. Уг номонд хөрөнгө болон өр төлбөрийн ялгааг маш сайн тайлбарлаж өгдөг. Ядуус өр төлбөрийг хөрөнгө гэж эндүүрдэг, тийм учраас орлого нь өссөн ч мөнгөний гачигдалтай хэвээр. Хөрөнгө гэдэг бол танд орлого авчирдаг зүйл, өр төлбөр бол сар бүр танаас зардал гаргаж байдаг зүйл. Жишээ нь машин, ядуус машинаа хөрөнгө гэж боддог, гэтэл машин нь өдрөөс өдөрт үнэ цэнээ алдаж, бензин тосны зардал тогтмол гарч байдаг. Танаас зарлага гаргадаг л бол энэ өр төлбөр.

2. Ray Dalio "Principles" 

"Зарчмууд" номын зохиогч Рэй Далио өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүсийн нэг. Тэрээр өөрийн амжилтанд хүргэсэн уламжлалт бус зарчмуудыг энэ номд хуваалцдаг. Орчин цагт хүмүүс хурдан үр дүнд хүрч, амархан баяжихыг хөөцөлдөж байгаа ч аливаа зүйлийн суурь мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Баялгийг бүтээх суурь зарчмыг ойлгохгүйгээр 1 супер санаа хэрэгжүүлээд юм уу, гэнэт аз од гийгээд баяжина гэж хэзээ ч байхгүй. Асуудлыг мөн чанараас нь ойлгож, шийдвэр гаргах чадвараа сайжруулахыг хүсвэл энэ номыг заавал уншаарай.

3. W.Clement Stone "The Success System That Never Fails"

Клемент Стөүн АНУ-ын алдартай бизнесмэн, шилдэг борлуулагч, "Сэтгэ баяж" номын зохиогч Напелион Хиллийн дотны найз байсан. Тэрээр уг номд өөрийг нь болоод бусад олон хүнийг амжилтанд хүргэсэн системийг тайлбарлахаас гадна борлуулалтын нууцуудаасаа хуваалцдаг. Энэ номны хамгийн чухал санаа бол таны бүрдүүлсэн орчин таныг зорилгодоо хүрэхэд урагш түлхэж байх ёстой. Орчин гэдэг нь эд юмс биш, таны эргэн тойрны найз нөхөд, хүрээлэл юм шүү. Зөв хүмүүстэй нөхөрлөж, зөв хүмүүсээс суралцах орчныг өөртөө бүрдүүлж чадвал энэ нь таныг гарцаагүй амжилтанд хүргэх хэзээ ч зогсдоггүй систем болно.

4. Dan Lok "Unlock it"

Канадын тэрбумтан, бизнесмэн Дан Локын "Түгжээгээ мултал" хэмээх энэ ном нь хүн өөрт байгаа нөөц бололцоогоо сэтгэлгээгээрээ түгжсэн байдаг учраас хүсч буй амжилт, хүсч буй баялаг нь ирдэггүй, иймд сэтгэлгээний түгжээг мултлах олон гайхалтай санааг энэ номноос аваарай.

5. Charlie Munger "Poor Charlie's Almanack" 

Уаррен Баффетийг бараг хүн бүр мэднэ, харин Чарли Мангерийн талаар төдийлөн сонсож байгаагүй байх. Чарли Мангер бол Уаррен Баффетийн бизнес хамтрагч, шилдэг хөрөнгө оруулагч, тэрбумтан хүн. Энэ номыг нэг унших хангалтгүй, дахин дахин унших болгондоо та шинэ санаа олж авах болно. Эдийн засагт хэрхэн дүн шинжилгээ хийж, хэрхэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, хэрхэн их наяд долларын үнэлгээтэй компани босгосон бэ зэрэг маш олон гайхалтай мэдлэгийг авах болно.

6. George S.Clason "The Richiest Man in Babylon"

Түүхийн хуудсанд хамгийн баян, хүчирхэг эзэнт гүрнээр бичигдэж үлдсэн эртний Вавилон улсын түүхэн олдворуудаас сэдэвлэн бүтээсэн "Эртний Вавилоны хамгийн баян эр" ном нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд тус улсын хамгийн баян эр баялгийг бий хэрхэн бий болгосон мөнгөний системийг тайлбарладаг. Хэдэн мянган жилийн турш огт өөрчлөгдөөгүй, өнөөг хэр мөрдөгдөж байгаа баялгийн хуулийг та энэ номноос мэдэж авах болно. Энэхүү номын тоймоор вэбинар зохион байгуулсан бөгөөд хүсвэл та энд дарж үзээрэй.

7. John C.Bogle "The Little Book of Common Sense Investing"

Энэ номонд дан ганц хөрөнгө оруулалтын тухай бичээгүй, хэрхэн санхүүгийн ирээдүйгээ аюулгүй, эрсдэлгүй байлгах талаар маш үнэтэй зөвлөгөөнүүдийг бичсэн байгаа. Хөрөнгө оруулалтын талаарх хэвшмэл ойлголтыг үндсээр нь эвдсэн ном.

8. J.Paul Getty "How To Be Rich"

Паул Гетти бол амьдарч байсан цаг үеийнхээ хамгийн баян хүн байсан. Өнөөгийн үнэлгээгээр түүнийг хөрөнгө 9 тэрбум орчим доллар байжээ. Хэрхэн баян болох тухай биш хэрхэн баян байх тухай ном. Түүний мөнгийг харах өнцөг, амьдралыг харах өнцөг, бизнесийг харах өнцөг бүгд суралцах зүйл маш их.

9. David Bach And John David Mann "The Latte Factor" 

Та баян амьдрахын тулд баян болох хэрэггүй, харин танд санхүүгийн эрх чөлөө хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ? Санхүүгийн эрх чөлөө гэж юуг хэлэх вэ, түүнд хүрэх аргыг энэ номд бичсэн байгаа. Өдөр тутмын амьдралынхаа хэв маягт ганцхан жижиг өөрчлөлтийг хийхэд амьдрал бүхэлдээ яаж өөрчлөгдөхийг энэхүү номноос мэдэж аваарай.

Энэхүү номын тоймоор вэбинар зохион байгуулсан бөгөөд хүсвэл та энд дарж үзээрэй.

Murun Mentor-ийн Амжилтын стратеги сургалтын эхний 7 өдрийн хичээлийг энд дарж үнэ төлбөргүй үзээрэй.