Ур чадвар, мэдлэгийн гачигдал. Өнөөдөр санхүүгийн асуудалтай, бага орлоготой байна гэдэг нь хангалттай хэмжээний орлого бий болгох мэдлэг, ур чадвар дутагдаж байна гэсэн үг. Сугалаанд хожоод гэнэт их мөнгөтэй болсон хүмүүсийн түүхийг сонсож л байсан байх. Мөнгөө үрэн таран хийж, амьдрал нь өмнөхөөсөө ч дордсон жишээнүүд олон. Хэрэв асуудлыг мөнгө шийддэг байсан бол тэд өнөөдрийг хүртэл аз жаргалтай сайхан амьдрах боломж байсан. Гэтэл тэгсэнгүй. Тэдэнд мөнгийг тогтоон барих, орлогыг бий болгох хангалттай мэдлэг байсангүй. Ингээд та нартаа Канадын тэрбумтан, бизнесийн ментор Dan Lok-ийн "Таныг баян болгох 7 ур чадвар" зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
"Би баян хүн, би их мөнгөтэй болохоор баян байгаа юм биш. Харин надад баялаг бүтээх ур чадвар байгаа учраас би баян байгаа юм." - Dan Lok
Дараах 7 ур чадварыг өөртөө бий болгочихсон байхад та хүссэн хүсээгүй баян хүн болно.
№1 Борлуулах ур чадвар
Бизнес бол борлуулалт. Ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад борлуулж байж л бизнес ашигтай ажиллана. Боломжит үйлчлүүлэгчидтэй ямар харилцан яриа өрнүүлбэл тэд танаас худалдан авах вэ? Та тэднийг худалдан авах шийдвэр гаргах хүртэл хэдэн алхам хийхээ мэдэж байна уу? Тэднээс ямар асуулт асуухаа мэдэж байна уу? Ганц бараа бүтээгдэхүүн гэлтгүй та өдөр тутам бусдад өөрийгөө борлуулж байгаа. Өөрт ашигтай гэрээ хэлэлцээрийг хүссэн мөнгөн дүнгээрээ хийж чадаж байна уу? Энэ бол борлуулах ур чадвар.
Murun Mentor-ийн Борлуулалтын онлайн сургалтанд хамрагдахыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.
№2 Илтгэх ур чадвар
Ихэнх хүмүүс олон хүний өмнө ярихдаа айдастай байдаг. Айдсаасаа болоод хэлэх гэсэн санаагаа орхигдуулж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй, дутуу үнэлэгдэхэд хүргэдэг. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд гайхалтай илтгэгчид байдаг. Таныг баян болоход туслах гол ур чадвар бол илтгэх чадвар. Энэ төрмөл авьяас биш, энэ бол эзэмшиж болдог ур чадвар. Иймд та илтгэх ур чадвараа сайжруулж, өөрийн үнэ цэнийг өсгөөрэй.
№3 Сурталчилгааны эх бичих чадвар /Copywriting skill/
Энэ нь бичгээр хүмүүсийг ятган үнэмшүүлэх чадвар юм. Өдөрт хэдэн сая сурталчилгаа фэйсбүүк, инстаграм, бусад сошл хуудсуудад нийтлэгдэж байна. Үүнээс хэд нь зорилгодоо хүрч, хүссэн борлуулалтаа хийж чадаж байгаа бол? Та ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд санал болгоход хамгийн түрүүн уг бүтээгдэхүүнээ танилцуулсан сурталчилгааны эх заавал бичнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт хэр байх нь сурталчилгааны эх хэрхэн бичигдсэнээс шууд шалтгаална.
Dan Lok-ийн өөрийнх нь ярьсан түүх надад маш их урам зориг өгч байсан юм. Үүнийг та бүхэнтэй хуваалцъя. Dan Lok бүтэнсайны орой эхнэртэйгээ үдэшлэгт уригдсан байжээ. Үдэшлэгт явахынхаа өмнө 15 минутанд бүтээгдэхүүнийн танилцуулга сурталчилгааны эх бичээд масс имэйл илгээсэн байна. Тэгээд өглөө сэрээд дансаа шалгатал 24000$-ын борлуулалт хийгдсэн байсан гэнэ. Бод доо... 15-хан минутанд 24000$. Сурталчилгааны эхийг яг энэ түвшинд бичээд сурчихвал гарцаагүй баян болно.
№4 Манлайллын ур чадвар
Бизнес хэзээ ч ганц хүний тоглолт байдаггүй. Бизнес бол багийн спорт. Багийнхандаа өөрийн алсын хараа, зорилгыг ойлгуулж, тэднийг урам зоригтой, бүтээмжтэй ажиллахад таны манлайллын ур чадвар ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.
№5 Чухлыг ялгах чадвар
Хүн бүрт хоногийн 24 цаг, жилд 365 өдөр байдаг. Хэн ч цаг хугацааг хянаж чадахгүй. Харин бид бүтээмжээ өсгөх замаар цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглаж чадна. Маш олон хүн ямар ч үнэ цэнэ бүтээдэггүй, багахан мөнгө төлөөд бусдаар хийлгэчих ажилд их цаг зарцуулдаг. Завгүй байхаас биш бүтээмжгүй байхаас л ай. Сургуульд бидэнд хэзээ ч бүтээмжтэй байхыг заадаггүй, цагаа яаж зохицуулж, яаж богино хугацаанд үр дүн гаргахыг заадаггүй.
Dan Lok-ийн санал болгосон бидний өдөр тутам зайлшгүй хийх ёстой чухал 9 ажлыг дараагийн нийтлэлээрээ оруулах болно.
№6 Санхүүгийн тайлан унших чадвар
Сургуульд байхад бидний сайн мууг дүнгээр хэмждэг байсан. Харин насанд хүрсний дараа, жинхэн бизнесийн ертөнцөд санхүүгийн тайлангаар хүмүүсийг хэр мөнгөө удирдаж байна гэдгийг үнэлдэг. Санхүүгийн тайлан унших чадвар нь бидний шийдвэр гаргалтанд нөлөөлж, хувийн санхүү, бизнесээ амжилттай авч явахад тусалдаг хамгийн гол ур чадвар юм. Үүний тулд та заавал нягтлан болох албагүй, санхүүгийн тайлан гэдэг мөнгөний хэл юм. Мөнгөний хэлийг ойлгодог бол. Хүн хэмжиж чадахгүй зүйлээ сайжруулж чадахгүй, үүн шиг санхүүгийн үзүүлэлтээ ойлгохгүйгээр санхүүгийн хувьд амжилт олно гэж байхгүй.
№7 Сэтгэлзүйгээ удирдах чадвар
Дээрх бүх ур чадвар байгаад сэтгэлзүйгээ удирдах чадвар байдаггүй бол хэзээ ч баян болохгүй. Айдас, эргэлзээ, шийдвэргүй байдал, өөртөө итгэлгүй байдал, атаа хорсол, залхуурал гэх мэт хойш чангааж байдаг сэтгэл хөдлөлүүдээ хэрхэн удирддаг вэ? Заримдаа маш их зүйл төлөвлөсөн мөртлөө хийхгүй залхуурах, хүмүүс таныг чадна гэж итгэж байхад өөртөө итгэхгүй байх зэрэг зүйлс хэр их тохиолдож байсан бэ? Энэ бол өөрөө өөрийнхөө сэтгэлзүйг удирдах чадвартай шууд холбоотой.
Эдгээр болон бусад ур чадваруудад суралцахыг хүсвэл Murun Mentor-ийн Амжилтын стратеги сургалтын эхний 7 өдрийн хичээлийг энд дарж үнэ төлбөргүй үзээрэй.