Мөнгийг бий болгох 10 дүрэм

1-р дүрэм. Авахаасаа өмнө битгий үр

Ирээдүйгээсээ зээлж, одоогийн хэрэгцээг хангах хэрэггүй. Удахгүй тэдэн төгрөгтэй болох юм чинь, тийм гэрээ хийгдэх гэж байгаа юм чинь гээд орж ирээгүй орлогоос урьдчилан зарцуулалт хийж хэзээ ч болохгүй.

2-р дүрэм. 40%-ийн дүрэм

Орж ирсэн орлого бүрийнхээ 40%-иар хөрөнгө оруулалт хий. Өөрийнхөө мэдлэг, ур чадварыг сайжруулах, хөрөнгө худалдаж авах, бизнест ашиг орлого авчрах үйл ажиллагаануудад хөрөнгө оруулалт хий. Эргээд та хэд дахин нугалж олох болно.

3-р дүрэм. Үнийг нь төлж дийлэхгүй бол битгий худалдаж ав

Үнэтэй машин, хувцас хунар, эд хэрэгслийг лизингээр, зээлээр, кредит картаараа худалдаж авах нь түгээмэл байдаг шүү дээ. Тэгвэл битгий ингэ. Үнийг нь 100% төлөөд авчихаж чадахгүй л байгаа бол битгий зээл тавьж ав. Хангалттай мөнгөтэй болсон хойноо л худалдаж ав.

4-р дүрэм. Түрээсэл эсвэл лизингд, битгий эзэмш

Байранд амьдрахын тулд их хэмжээний мөнгийг түгжиж, үхмэл хөрөнгө болгоод хэрэггүй. Үүний оронд түрээсэл эсвэл лизингд. Харин мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, эргэлдүүлж, мөнгө олж ирэх ажлыг нь хийлгэ.

5-р дүрэм. Шинэ орлогын эх үүсвэр бий болгохоосоо өмнө эхний орлогоо тогтвортой, найдвартай болго

Өөр бизнес эхлүүлснээс одоогийн бизнес дээрээ хоёр дахь мөнгөний эх үүсвэрийг болгохоор ажиллах нь илүү үр дүнтэй.

6-р дүрэм. 47 цагийн дүрэм

Хэрвээ та долоо хоногт 40 цаг ажилладаг бол нэмэлтээр долоо хоногт хамгийн багадаа 7 цаг буюу өдөрт 1 цагийг өөрийнхөө хувийн бизнес, мэдлэг ур чадвараа сайжруулахад зарцуулаарай. Байнга суралцаж, байнга унш!

7-р дүрэм. Мөнгөө байнга эргэлдүүл

Мөнгө эргэлдэж байхдаа л үнэ цэнийг бүтээдэг. Юу ч хийхгүй банкинд хэвтэж байгаа мөнгө өөрийн үнээ ч алдаж байдаг. Иймд хөрөнгө оруулалт хий, мөнгөө ажиллагаанд оруул.

8-р дүрэм. Мөнгөө хэзээ ч битгий алд

Мөнгөөр илүү их мөнгө олох зүйлсийг л хий. Аваад л үнэ цэнээ алдах эд зүйлсэд битгий мөнгөө үр. Хангалттай хэмжээний пассив орлого бүрдүүлсний дараа тэртээ тэргүй шоппинг хийх гайхалтай өдрүүд биднийг хүлээж байгаа. /Сүүлийн өгүүлбэрийг би нэмсэн шүү /

9-р дүрэм. Танд мөнгө биш мөнгөн урсгал хэрэгтэй

Мөнгөө орлогын эх үүсвэрийг баталгаажуулах, хөгжүүлэх, эсвэл шинэ орлого бий болгох зүйлд зарцуул. Мөнгө халаасанд байхдаа зүгээр цаас, харин зөв зүйлдээ зарцуулагдах үед дараа дараагийн орлогын үүдийг нээж байдаг юм шүү.

10-р дүрэм. Санхүүгийн амжилтаа бүтээх хүртэл битгий бууж өг

Санхүүгийн зорилтоо хэд гэж тавьсан байгаа вэ? Энэ зорилтоо биелүүлэх хүртэл мөнгөн урсгал дээрээ ажилласаар л бай.

Murun Mentor-ийн Амжилтын стратеги сургалтын эхний 7 өдрийн хичээлийг үнэ төлбөргүй үзэхийг хүсвэл энд дарна уу.