Reels бол Инстаграмын ирээдүй - Тиймээс таны бизнест Reels хэрэгтэй!

Видео контент дижитал маркетингийн хүчирхэг хэлбэр болсон. Ирэх жилүүдэд видео контент үйлдвэрлэл, видео контент үзэлтийн тоо тасралтгүй өсөх болно. Ковидоос хойш видео үзэлтийн тоо 82%-иар өссөн үзүүлэлттэй байна. Инстаграмын удирдлага болох Адам Моссери албан ёсны мэдэгдэлдээ Инстаграм дан ганц зураг хуваалцдаг платформ байхаа больсон, Тик Ток аппликэйшнтэй өрсөлдөхүйц Инстаграм Reels-ийг нэвтрүүлж, хэрэглэгчдийг богино видео контент хийхийг дэмжих болно гэжээ.

Нэвтрээд жил орчим болж байгаа Reels богино видео контентууд аль болох олон хүнд харагдаж, платформ үүнийг дэмжиж байна. Иймд бизнес эрхлэгч, маркетер, зар сурталчилгаа хийгчдийн гол анхаарал хандуулах зүйл Reels болжээ.

Инстаграмын Reels-ийн сонин хачин

Инстаграм Reels дээр олон тооны сонирхолтой хөгжүүлэлтүүд тасралтгүй хийгдэж байна. Инстаграм Reels-ийн хэмжээ, босоо дэлгэц, Reels-ийн хугацааг харуулсан хэмжээс нь үзэгчдэд болоод контент бүтээгчдэд давуу талыг авчирч байна.

Инстаграмын Reels сурталчилгаа

Инстаграм Story сурталчилгаатай ижил сэтгэгдэл үлдээж, like дарах боломжтой Reels сурталчилгаа тренд болж байна. Reels сурталчилгааг хийхийн тулд Фэйсбүүк ads manager удирдлагын самбар дээр тохиргоо хийх бөгөөд аппликэйшн дээрээс ажилладаг болох хөгжүүлэлт удахгүй хийгдэх бизээ.

Инстаграм уу Тик Ток уу?

Маш олон контент бүтээгч нар Тик Токоос Инстаграм Reels-рүү контентоо шилжүүлж байна. Инстаграм Тик Токийн логотой видеог хүмүүст харуулахгүй, дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн хэвтээ дэлгэцтэй, чанаргүй, олон текст агуулсан видеог дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Reels нь Тик Ток компанитай өрсөлдөх Инстаграмын гол стратеги болсон бөгөөд ялангуяа өсвөр, залуу үеийнхнийг өөртөө урвуулах тактик болж байна. Тэд Reels-ийг тасралтгүй хөгжүүлж, шинэ цэснүүд нэмэх бөгөөд Reels дээр видео бүтээх, өөр платформоос видео контентоо шилжүүлэх үйл ажиллагааг дэмжиж, урамшуулал олгох тухай хүртэл яригдаж байна.

Фэйсбүүк болон Инстаграм Reels

Фэйсбүүк мөн адил Reels-тэй болсон. Инстаграмаас Фэйсбүүкрүү Reels-ээ шууд нийтлэх боломжтой. Ингэж харилцан Reels-ээ хуваалцсанаар аппликэйшнээсээ гаралгүйгээр хоёулан дээр нь зэрэг нийтлэх боломжтой болсон.

IGTV хаачсан бэ?

Reels хөгжүүлэлтийн явцад IGTV товчлуурыг байхгүй болгосон. Шалтгаан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх юм. Мөн Youtube-ийнхээ урт видеонуудыг хүмүүс IGTV дээр нийтэлдэг байсан бөгөөд IGTV цэс Инстаграм дээр харагдахаа больсон нь хүмүүсийг айлгасан. Гэхдээ л Reels буюу богино видео контентийг дэмжих бодлогоо баримталж буйгаа харуулсан зоримог үйлдэл.

Урт видео нийтэлж болох ч сурталчилгаа явуулахад эхний 15 секунд л хэрэглэгчид харагдах болно. Контент бүтээхэд 60 секунд хангалтгүй байж болох ч үзэгчдийн анхаарлыг барьж, шинэ хэрэглэгч татахад үнэхээр үр дүнтэй алгоритм юм.

Инстаграм Reels-ийн ирээдүй

Тик Ток болон Инстаграм Reels-ийн өрсөлдөөн бол өсвөр, залуу үеийн хэрэглэгчдийн төлөөх өрсөлдөөн юм. Волл Стрийт сэтгүүл дээр бичсэнээр өсвөр, залуу үеийн платформууд хүссэн хүсээгүй өрсөлдөгчид болж байна гэжээ. Фэйсбүүк, Инстаграм хоёр харилцан бие биедээ нийтэлж болдог тохиргоо нь залуу хэрэглэгчдээ алдахгүй байх ухаалаг шийдэл болжээ. Видео контент богино байх нь бизнесүүдийг илүү бүтээлч байхыг шаардаж байна. 

Сошл медиа маркетинг, Инстаграм хөгжүүлэлт, Reels технологиор сурч эхлэхэд Та хэзээ ч оройтоогүй. Яг одоо миний Онлайн бизнесийн көүчинг хөтөлбөрт хамрагдаж, бизнесээ ухаалаг аргаар хөгжүүлж, борлуулалтаа нэмэгдүүлээрэй.