ОНЛАЙН БИЗНЕСТЭЙ БОЛМООР БАЙНА УУ?
(Ямар ч бизнесийн туршлага, технологийн мэдлэг шаардахгүй)
Онлайн бизнесийн сургалт хэнд зориулагдсан бэ?
- Ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болохыг хүссэн хүмүүст
- Хүүхдээ харангаа гэртээ хувийн бизнес эхлүүлэхийг хүссэн ээжүүдэд
- Хувийн бизнестэй болж, бүтэн цагийн ажлаасаа гарахыг хүссэн хүмүүст
- Хичээлийнхээ хажуугаар хоббигоороо мөнгө олохыг хүссэн оюутан залууст
- Шинэ зүйл туршиж, өөрийгөө байнга хөгжүүлэхийг хүсдэг хүмүүст
- Уламжлалт бизнесээ онлайн хэлбэрлүү шилжүүлэхийг хүссэн хүмүүст
- Борлуулалт, маркетингийн стратегиа шинэчилж борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүссэн хүмүүст энэхүү сургалт зориулагдсан.
Сургалтын хөтөлбөр
Модуль бүр дээр дараад хөтөлбөрийн дэлгэрэнгүйг үзээрэй.- Яагаад шинээр эхлүүлсэн бизнесийн 95% нь дампуурдаг вэ?
- Бизнесийн ашиг хэрхэн бий болдог вэ?
- Урт хугацаанд амжилт олох бизнесийн санааг хэрхэн олох вэ?
- Бизнес урт хугацаанд амжилт олоход нөлөөлдөг хүчин зүйлс
- Ашигтай бизнес гэж ямар бизнесийг хэлэх вэ?
- Онлайн бизнесийн төрлүүд
- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхойлох
- Мөрөөдлийн худалдан авагчаа тодорхойлох
- Аватар бүтээх
- Хало стратеги бие даалт
- Танилцуулга вэбсайт хийх
- Онлайн дэлгүүр нээх
- Фэйсбүүк хуудас нээх
- Инстаграм хуудас нээх
- Үнэ цэнэтэй контент бүтээх
- Чатбот угсрах
- Зорилтот хэрэглэгчдийн дата цуглуулах
- CRM нэвтрүүлэх
- Татгалзахын аргагүй санал боловсруулах
- Фэйсбүүк төлбөрт сурталчилгаа бичих
- Фэйсбүүк төлбөрт сурталчилгаа явуулах
- Имэйл маркетинг хийх
- Сошл маркетингийн төлөвлөгөө гаргах
- Контент стратеги боловсруулах
- AI ашиглаж контент бүтээх
- Canva ашиглаж пост дизайн гаргах
- Вэбсайт дээрээ блог пост оруулах
- Хандалт авах
- Имэйл маркетинг автоматжуулах
- Үр дүнгээ хэмжих, хянах
- Борлуулалт хэрхэн хийгддэг вэ?
- Хэрэглэгчийн асуудлыг тодорхойлох
- Борлуулалтын харилцан яриа
- Үнэ цэнийг хүргэх
- Хаалт хийх
- Ажлын 4 цагтай долоо хоног номын вэбинар
- Бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт
Онлайн бизнесийн сургалтанд оролцох 6 шалтгаан
#1 Шалтгаан: Бодит үр дүн
Сургалтанд хамрагдсан хүн бүр өөрийн онлайн бизнестэй болох бөгөөд хичээлүүдийг өөрийн бизнес дээр хэрэгжүүлнэ.
#2 Шалтгаан: Амьд харилцаа, эргэх холбоо
Фэйсбүүк группт өөрийн асуухыг хүссэн зүйлээ хэлэлцүүлэг байдлаар оруулж, үүнд нь ментор болон группийн модератор, гишүүд хариулж, харилцан зөвлөлддөгөөрөө давуу талтай.
#3 Шалтгаан: Цаг хэмнэнэ
Murun Mentor сүүлийн 3 жилийн турш уншиж, судалж, туршсан зүйлийнхээ охь шимийг та бүхэнтэй хуваалцах тул та дахин цаг алдах шаардлагагүй.
#4 Шалтгаан: Зөв хүрээлэл
Сургалтанд нас насны хүмүүс хамрагдах бөгөөд харилцан бие биедээ урам зориг өгч, хийсэн ажлуудаа хуваалцана. Ихэнх онлайн сургалтууд компьютерийн ард ганцаараа суралцдаг бол энд ижил зорилготой хүмүүстэй хамтдаа суралцдаг.
#5 Шалтгаан: Шууд орлого олох боломж
Бие даалт, гэрийн даалгаврууд нь бодит бизнес байдаг учир та шууд бизнесээсээ орлого олох боломжтой.
#6 Шалтгаан: Бизнесээ сурталчлах боломж
Төгсөгчдийн групп болон Murun Mentor-ийн сошл сувгуудаар бизнесээ танилцуулна.
Суралцагчдын сэтгэгдэл
Бонус #1: Ажлын 4 цагтай долоо хоног номын вэбинар
Тимоти Феррисийн дэлхий дахиныг байлдан дагуулсан бэстселлэр номын товч дүгнэлт. Та эрх чөлөөт амьдрал, дэлхийг тойрсон тансаг аялал, сар бүр таны оролцоогүйгээр орж ирэх орлогыг мөрөөддөг бол энэхүү вэбинарыг заавал үзээрэй.
Сард 80 цаг ажиллаж, жилд 40.000 доллар олдог байсан Тим хэрхэн долоо хоногт 4 цаг ажиллаж, сард 40.000 доллар олдог болсон тухай яригдана.
Бонус #2: Бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт
Хийх зүйл их байгаа ч гараас юу ч гарахгүй, нэг л мэдэхэд 7 хоног, нэг сар хий дэмий өнгөрсөн юм шиг санагддаг уу? Эдгээр олон ажлын нэгийг нь ч орхигдуулалгүй, яг цагт нь амжуулчихаад, хажуугаар нь хувийн хөгжил, эрүүл мэнд, гэр бүл, санхүүдээ цаг гаргаж чаддаг, өндөр бүтээмжтэй хүн болохыг хүсч байна уу? Ямар ч стрессгүйгээр, өндөр ачаалал авахгүйгээр, ухаалаг зохион байгуулалт, техникүүдийг ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх аргачлалыг энэхүү сургалтаар үзэх болно.
Өнөөдөр онлайн бизнесээ эхлүүл
Онлайн бизнесээ эхлүүлж, хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлс энэ сургалтанд багтсан.- Онлайн бизнесийн 5 модуль сургалт (Үндсэн үнэ: 1500.000₮)
- Ажлын 4 цагтай долоо хоног номын вэбинар (Үндсэн үнэ: 50.000₮)
- Бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт (Үндсэн үнэ: 50.000₮)
Нийт үнэ цэнэ: 1600.000₮
Өнөөдөр бүртгүүлбэл 250.000₮!
Сайн уу, Намайг Нямдоржийн МӨРӨН гэдэг
2020 онд ковидын улмаас бизнес маань зогсож, 10 гаруй жилийн орлогын эх үүсвэр маань хаагдахад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулсан юм. Цаашид би хэрхэн мөнгө олж, амжиргаагаа залгуулах юм бол гэсэн асуулт хамгийн хүнд байсан. Хүн нэг л янзаар орлого олоод сурчихаар түүнээс өөр гарц байхгүй мэт хайрцаглагддагийг тэгэхэд л ойлгож билээ.
За ингээд би гэдэг хүн орлого олох шинэ гарцыг хайлаа. Тийм ээ, миний орлогын шинэ эх үүсвэр онлайн бизнес байсан юм. Онлайн бизнесийн хамгийн их таалагдсан зүйл нь бараг 0 зардалтайгаар орлого олж байгаа нь. Өмнө нь арваад жил уламжлалт бизнес эрхлэхдээ орлого олсон ч нэмээд өр шир тавиад байсан нь сонин юм шүү. Сар болгоны түрээсийн төлбөр, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар гээд л зардлууд явж өгнө. Би гэдэг хүн өөрөө ч мэдэлгүй асар их стресстэй, гэр орон, өөртөө зарцуулах цаггүй, завгүйдлийн архаг өвчтэй хүн болсон байсан.
Харин онлайн бизнес эхлүүлснээр энэ бүх стресс дарамтаас салж, ямар гоё хөнгөн, аз жаргалтай болсон гэж санана. Гурван жилийн турш янз янзын зүйл уншиж, судалж, хэрэгжүүлсний үндсэн дээр дээрх 5 модуль сургалтыг боловсруулсан байгаа. Та заавал над шиг 3 жил олон юм судалж, турших шаардлагагүй, гол цөм ойлголтоо аваад хамтдаа бизнесээ эхлүүлцгээе.
Түгээмэл асуулт, хариулт
Сургалт хэрхэн явагдах вэ?
Сургалтын платформ дээр хичээлүүд ведио хэлбэрээр тавигдсан байгаа. Хичээл бүрийн ард бие даалтууд өгөгдөнө. Үүний дагуу бизнес дээрээ ажиллана.
Сургалт хэзээ эхлэх вэ?
Бүртгүүлснээс хойш 24 цагийн дотор сургалтын эрх нээгдэх болно. Та бүртгүүлэхдээ Нэмэлт тайлбар хэсэгт имэйл хаягаа оруулж өгөөрэй.
Murun Mentor-оос зөвлөгөө авч болох уу?
Онлайн бизнесийн сургалтын суралцагчдын фэйсбүүк группт өөрийн асуухыг хүссэн зүйлээ хэлэлцүүлэг байдлаар оруулж, үүнд нь ментор болон группын модератор, гишүүд хариулж, харилцан зөвлөлддөг.
Сургалтын дараа би онлайн бизнестэй болж чадах уу?
Яг тийм! Хичээлүүдийн дагуу өгөгдөж байгаа бие даалт нь таны хувийн онлайн бизнес байх юм.
Сургалт ямар хугацаанд үргэлжлэх вэ?
Видео хичээлүүд 3 сарын турш хадгалагдана. Энэ хугацаанд амжиж, мэдлэгээ өөрийн болгоорой.
Төгссөн ч гэсэн багшаасаа зөвлөгөө, мэдээлэл аваад явж болох уу?
Төгсөгчдийн групп дээр хэлэлцүүлэг байдлаар асуух зүйлээ оруулж болно. Ментороос гадна группийн модератор, гишүүд хариулаад, жишээтэй үзүүлдгээрээ давуу талтай.