Ажил дээр үүссэн асуудлын 86% нь багийн ажиллагаа дутагдсанаас, харилцаа холбоо муу байснаас үүдэлтэй байдаг. Багийн ажиллагаа муутай компаниуд багийн зохион байгуулалт сайтай өрсөлдөгчөөсөө 2.5 дахин бага орлого олдог. Ажлын үр дүн, төслийн гүйцэтгэл тэр чигтээ багийн ажиллагаа, тэдний харилцан оролцооноос хамаардаг. Багийн ажиллагаанд оролцоо багатай ажилтнуудын 87% нь компаниа орхиж явахад бэлэн байдаг. Эдгээр мэдээллээс багийн ажиллагааг сайжруулах нь бизнест ямар чухал вэ гэдгийг харлаа. Энэхүү сургалтаар:
- Хамтын бүтээмжийг нэмэгдүүлэх
- Багийн оролцоог хангах
- Багийн харилцаа холбоог сайжруулах
- Багийг манлайлах, багийг дэмжих менежментийн аргуудаас суралцах болно.
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Сургалтын хэлбэр: Лекц, бие даалт, багийн хэлэлцүүлэг