Стресс менежмент

Стресс дан ганц тархины үйл ажиллагааг бууруулаад зогсохгүй, хамгийн аюултай нь тархийг гэмтээж, тархины эсүүдийг үхүүлдэг байна. Өөрөөр хэлбэл стресс алга болсон ч хор уршиг нь тархинд сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. Азтай нь бидэнд стрессээс өөрийгөө хамгаалах маш олон арга бий, үүнийг энэхүү сургалтаар үзэх болно. Эхлээд бид стрессийг задлан шинжлэх болно. Стресс хаанаас бий болдог, ямар шинж тэмдэг илэрдэг, хэчнээн төрлийн стресс байдгийг үзнэ. Үүний дараа стрессээс ангижрах 4 төрлийн аргыг сурна.

  • Стрессийг удирдах
  • Сэтгэлгээг ашиглан стресс бууруулах арга
  • Бие махбодийг ашиглан стресс бууруулах арга
  • Мэдрэхүйг ашиглан стресс бууруулах арга
  • Сэтгэл хөдлөлийг ашиглан стресс бууруулах арга болон хүний байгалийн хариу үйлдэл, даавар, тархины бүтэц зэргийг стресстэй холбон судлах болно.

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Сургалтын хэлбэр: Лекц, бие даалт, багийн хэлэлцүүлэг