Цагийн менежмент

Цаг хугацаа хязгаарлагдмал нөөц учраас цагийн менежментийн тухай ойлголт хүн бүрт хэрэгтэй. Энэ бол хийх зүйлсээ жагсааж бичих төдийхнөөр хязгаарлагддаг ойлголт биш. Энэ бол ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, үр бүтээмжтэй, утга учиртай амьдрах тухай ойлголт юм. Энэхүү сургалтаар:

  • Бүтээмжийг үгүй болгодог түгээмэл алдаанууд - Эдгээрийг хэрхэн арилгах вэ?
  • Хувь хүнд нийцсэн бүтээмжийн удирдлага - Өөрийн байгалийн өгөгдөл, давуу талд нийцсэн бүтээмжийн стратегийг бий болгох
  • Үүрэг даалгаврын менежмент - Мартаж санахгүйгээр үүрэг даалгавраа яг цагт нь гүйцэтгэх
  • Чухлыг ялгах - Зөв зүйлсийг зөв цагтаа
  • Төлөвлөх - Хэдхэн хормыг төлөвлөхөд зарцуулахад хэдэн зуун цаг хэмнэгддэг
  • Төвлөрөх - Хэрхэн төвлөрлийг сайжруулж, садаа болдог зүйлсээс зайлсхийх арга

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Сургалтын хэлбэр: Лекц, бие даалт, багийн хэлэлцүүлэг, тест