Гэртээ суудаг ээж нар хэрхэн санхүүгийн хувьд бие даасан болох вэ?

Одоогоос 11 жилийн өмнө, хаврын нэгэн сайхан өдөр хоёр бүсгүй их сургуулиа амжилттай төгслөө. Тэд хоорондоо маш адилхан, хоёулаа сурлагаараа тэргүүлдэг, анги хамт олон дотроо нэр хүндтэй, үзэсгэлэнтэй, мөрөөдөл дүүрэн бүсгүйчүүд.

Саяхан тэдний төгсөлтийн 10 жилийн ой болсон юм.

Тэдэнд төстэй зүйлс бас олон байв. Хоёулаа хүнтэй сууж, хөөрхөн хүүхдүүдийн ээж болжээ. Мөн хоёулаа мэргэжлийн ажлаа орхиж, гэртээ хүүхдүүдээ хардаг, сайн гэрийн эзэгтэй нар болсон байв.

Гэхдээ тэдэнд нэг л ялгаа байсан юм. Нэг нь санхүүгийн хувьд нөхрөөсөө бүрэн хамааралтай, харин нөгөө нь санхүүгийн хувьд бие даасан, өөрийн гэсэн орлоготой, бизнестэй нэгэн байлаа.

Юу тэднийг ийм ялгаатай болгов оо?

Бүсгүйчүүд бид бүгдээрээ хүүхэд төрүүлж, ажил карьераасаа холдох хэрэгтэй болдог. Гэхдээ зарим эмэгтэйчүүд яаж санхүүгийн хувьд бие даасан, ажил карьер болоод ар гэрээ тэнцвэртэй авч явдаг юм болоо? Оюуны чадамж, ур чадвар, туршлагын ялгаа байна уу? Эсвэл уйгагүй хичээл зүтгэл, тэвчээр юм болов уу?

Эдгээрийн аль нь ч биш! Хүмүүсийг санхүүгийн хувьд бие даасан, өөрийн гэсэн орлоготой болгодог шалтгаан эдгээрийн аль нь ч биш.

Ялгааг бий болгодог цорын ганц зүйл нь юу мэддэгт биш, мэдлэгээ хэрхэн ашигладагт л байгаа юм.

Амжилтын стратеги сургалтын гол зорилго нь бүсгүйчүүддээ санхүүгийн хувьд бие даасан, өөрийн гэсэн орлоготой болоход нь туслахаас гадна шинэ карьер, шинэ зорилго, шинэ амьдралын хэв маягийг бий болгоход нь тусалдаг.

Тархинд биш, зүрхэнд

Бид өмнө нь зөндөө л олон ном уншиж, зөндөө л олон лекцэнд сууж байсан. Гэхдээ яагаад одоо нэгийг нь ч санахгүй байгаа юм бол? Энэ нь тархиараа жин хасъя гэдэг шийдвэр гаргахтай ижил үйл явц юм. Өдөр болгон иога хийе, дасгал хийе гэж боддог ч яг цагаа тулахаар тууштай хийж чаддаггүй. Тэгэхээр тархи дангаараа шийдвэр гаргах, мэдээлэл хүлээн авах нь хангалтгүй юм. Аливаа өөрчлөлт бий болохын тулд эхлээд зүрх сэтгэлд гал асах ёстой. Гал асааж чадаагүй сургалтууд тэгсгээд мартагддаг бол Амжилтын стратеги сургалт танд зорилгынхоо төлөө тууштай байх урмыг өгөх болно.

Нийт гурван бүлгээс бүрдэх Амжилтын стратеги сургалт нь амьдралаа цоо шинээр загварчилж, санхүүгийн хувьд бие даасан, ар гэрийн ажилдаа түүртэхгүй, өөртөө илүү их цаг гаргадаг болоход тань тусална.

Бүсгүйчүүд бид бусдын төлөө амьдралаа золиослохдоо хэтэрхий сайн. Ажил карьер, гоо сайхан, хувийн санхүү бүгдийг нь хойш тавьчихаад үр хүүхэд, хань нөхрөө л гэдэг. Гэхдээ бидний алдагдсан боломжийг хэн ч нөхөж өгөхгүй шүү дээ. Одооноос өдөрт ганцхан цагийг өөртөө зориулаад өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай.

Нийтлэлийн эхэнд дурдсан хоёр бүсгүй хоёулаа адилхан их сургууль төгссөн, хоёулаа гэртээ хүүхдээ хардаг. Гэхдээ юу тэднийг санхүүгийн хувьд ийм ялгаатай болгосон бэ?