card

Көүчинг бизнесийн танхимын сургалт

Онлайн сургалт, көүчингийн бизнес эрхлэхээр зорьж байгаа хүмүүст зориулсан 1 сарын VIP көүчинг хөтөлбөр

Мэдлэг ур чадвараа бизнес болгох көүчингийн бизнест тавтай морил! Хэрэв танд бусдад хуваалцах мэдлэг, ур чадвар байгаа бол заавал энэхүү сургалтанд хамрагдаарай. 

Хүн бүрт ажил карьер, хувийн амьдралд нь заавар зөвлөгөө, хэн нэгний дэмжлэг хэрэгтэй байдаг. Таны мэдлэг, туршлага, заавар зөвлөгөө хэн нэгний амьдралд үнэхээр чухал байгаа. Иймд өөрийн онлайн сургалт, көүчинг бизнесээрээ дамжуулаад тэдгээр хүмүүсийн асуудлыг шийдэж, нийгэмдээ үнэ цэн бүтээхийн зэрэгцээ ашиг, орлого олохыг хүсвэл энэхүү хөтөлбөр танд зориулагдсан. 

КӨҮЧ ГЭЖ ХЭН БЭ?

Көүч (Coach) гэж ямар нэг зүйл мэргэшиж, мэдлэг, туршлага хуримтлуулсан, түүний бусдад зааж сурган, зөвлөгөө өгөх чадвартай хүн бөгөөд бидний мэдэхээр багш, дасгалжуулагч гэж ойлгож болно. Иймд хэрэв танд бүрэн эзэмшсэн тодорхой нэг ур чадвар байгаа л бол та көүчинг бизнесээ эхлүүлэх боломжтой. Жишээлбэл:

  • Амьдрал, хувь хүний хөгжил
  • Бизнес
  • Эрүүл мэнд, фитнес
  • Урлаг, соёл
  • Тухайлсан ажил, мэргэжилтэй холбоотой
  • Гадаад хэл
  • Санхүү, хөрөнгө оруулалт
  • Манлайлал
  • Илтгэх урлаг
  • Борлуулалт, маркетинг гэх мэт..

ХЭРВЭЭ ТА ...

  • Хааяа нэг бусдад сургалт ордог бөгөөд одоо энэ чиглэлээрээ тогтмол орлоготой болохыг хүсэж байгаа бол...
  • Онлайн сургалтын бизнесээ эхлүүлчихсэн явж байгаа ч нэг л амжилттай үр дүнд хүрч чадахгүй байгаа бол...
  • Өөрийн мэдлэг, чадвараа ашиглан бусдад туслангаа орлого олох хүсэлтэй байгаа бол манай хөтөлбөрт хамрагдахыг зөвлөж байна.

ХӨТӨЛБӨР

  • Көүчингийн суурь ойлголт

Көүчинг гэж юу болох, хүмүүс ямар көүчийн сургалтад суухыг хүсдэг, ямар асуудалд ямар көүч хэрэгтэй байдаг талаар суралцана. Улмаар та яг ямар төрлийн зөвлөгөө өгдөг көүч болохоо тодорхойлох боломжтой.

  • Үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулах арга аргачлал

Көүчинг бизнесийн хамгийн чухал амин сүнс нь чанартай сургалтын хөтөлбөр байдаг. Иймд бусад көүчүүдээс ялгарах, үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулах талаар суралцаж, өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрөө гаргана.

  • Бизнес эхлүүлэх нь

Ямар ч бизнес эцэстгээ ашиг, орлого олох зорилготой байдаг. Иймд дээр боловсруулсан сургалтын хөтөлбөрөө хэрхэн оновчтой бизнес загварчлалд оруулах талаар суралцаж, санхүү, маркетинг, борлуулалтын төлөвлөгөөгөө гаргана.

  • Маркетинг, борлуулалт

Зах зээлээ оновчтой тодорхойлж, ямар хүмүүсийн ямар асуудлыг, яаж шийдэх вэ гэдэг асуултуудад хариулт олох бөгөөд энэхүү тодорхойлсон зах зээлдээ хүрэхийн тул хэрхэн сошл маркетинг хийж, өндөр борлуулалт хийх вэ гэдэгт суралцана.

  • Көүч хүнд шаардлагатай ур чадварууд

Хувийн брэндинг бүтээх, харимзмтай байх, бусдад нөлөөлөх зэрэг көүчингийн бизнес эрхлэхэд шаардлагатай ур чадваруудад суралцана.

БИД ТАНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА:

Көүчинг бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар эхнээс нь дуустал

Көүчинг бизнесээ эхлүүлэхийн тулд хувийн брэндингээ бүтээх, үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулахаас эхлээд бизнес болгох компани удирдахтай холбоотой цогт мэдээлэл бүхий танхимын сургалт

Шууд ашиглах боломжтой вэбсайт, бизнес модел, сургалтын хөтөлбөрийн загвар template

Жишиг сургалтын хөтөлбөр, санхүүгийн төлөвлөгөө, борлуулалтын имэйл, сошл маркетингийн контент зэрэг шууд ашиглах боломжтой загвар, үзүүлэн

Ганцаарчилсан        зөвлөгөө

Онлайн хичээлийг 3 сарын турш хэдэн ч удаа үзэх боломжтой ба хөтөлбөрийн явцад ментортойгоо биечлэн уулзаж ганцаарчилсан зөвлөгөө авах болно.

ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСГӨЛД ГАРАХ ҮР ДҮН:

Та манай Көүчинг бизнесийн VIP хөтөлбөрт хамрагдсанаар дараах үр дүнд хүрэх болно:

  • Бүрэн хэмжээний сургалтын хөтөлбөртэй болно.
  • Сургалтын борлуулалтын вэбсайттай болно.
  • Хэрхэн маркетинг, борлуулалт хийх талаар суралцана.
  • Бизнесээ амжилттай удирдах арга барилд суралцана.
  • Хувийн брэндингээ бүтээж, бусдад нөлөөлөх аргуудыг мэдэж авна.
  • Сургалтын танилцуулгаа бэлтгэж, элсэлтээ авч эхэлнэ.
  • Өөрийн көүчинг бизнесээ албан ёсоор эхлүүлсэн байна.

ХУГАЦАА: 1 САР

Хөтөлбөр 1 сар үргэлжлэх бөгөөд сард 4 удаа танхимаар хичээллэнэ. Мөн онлайн хичээлүүдийг 3 сарын турш үзэх эрхтэй.

Хэрэв та энэхүү хөтөлбөрт хамрагдаж, өөрийн онлайн сургалт, көүчингийн бизнесээ эхлүүлэхийг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. Өөрийн мэдлэг, ур чадвараа бизнес болгоё.

Тавигдах шаардлага

  • Урт хугацааны алсын хараатай байх
  • Хувийн брэндинг хийх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
  • Компьютер дээр ажиллах чадвартай, өөрийн гэсэн нөүтбүүктэй байх

Төлбөрийн мэдээллийг энд дарж авна уу.

Дараагийн элсэлт 8 сард

БҮРТГҮҮЛЭХ >>>

Contact Seller