card

Көүч бэлтгэх онлайн сургалт

Өнөөдрийн бидний амьдарч байгаа цаг үе бол хүн бүр хүссэн үедээ, хүссэн мэдээллээ хурууныхаа үзүүрээр ганц товшилт хийгээд л олж болдог болсон үе. Хүмүүс жил бүр өчнөөн сая төгрөгийг ном, онлайн сургалт, хөтөлбөрт суралцахад зарцуулж байна. Гэсэн хэдий ч ихэнх ном уншиж дуусгалгүй орхигдож, ихэнх онлайн сургалт бүрэн гүйцэд үзэгдэлгүй хаягдаж байна. Үүний гол шалтгаан бол хүмүүс суралцахад дадаагүй байна. Сурсан ч мэдлэгээ амьдрал болгон хэрэгжүүлж чадахгүй байна.

Яагаад хүмүүс мөрөөдлийнхөө төлөө тууштай явж чадахгүй байна вэ? Тэдэнд чадвар дутсан юм биш, нөөц бололцоо дутсан юм биш, цаг хугацаа хүрэлцэхгүй байгаа юм биш, тэдэнд Амьдралын дасгалжуулагчид л хэрэгтэй байна. Хүн бүрт хариуцлагатай байдлыг бий болгоход, өөрөө өөртэйгөө ажиллаж, өсөлт өөрчлөлтийг бий болгоход нь Амьдралын дасгалжуулагчид хэрэгтэй байна.

Өөрчлөлт хийх ямагт хэцүү байдаг. Маш их хичээл зүтгэл, тууштай байдал, ялангуяа өөрийнхөө сэтгэлгээнээс давж сэтгэх хамгийн хэцүү. Иймд л Амьдралын дасгалжуулагчид энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, олон жил дадсан буруу зуршлаас, тухлаг бүсээс гаргадаг.

Көүч бэлтгэх онлайн сургалтанд сууснаар мэргэжлийн амьдралын дасгалжуулагчийн ур чадвар, техникт суралцаж, көүчинг бизнесийн үйл ажилагаа, өдөр тутам хэрэглэгдэх ажлын багаж болсон бичиг баримтын загварыг хүлээн авах болно. 

Хүмүүсийг өсч өөрчлөгдөхөд туслах амьдралын дасгалжуулагчийн гол ур чадварууд болох харилцааны ур чадвар, сонсох ур чадвар, асуулт тавих ур чадвар зэрэгт суралцана.

Мөн тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслах көүчингийн хэрэгслүүд, зорилго тодорхойлох дасгал ажил, хариуцлагатай, тууштай байхад туслах зөвлөгөөнүүдийг мэдэж авах болно.

Хүмүүст өөрчлөлтийг бий болгодог амьдралын загварчлал, тэмдэглэл, бататгал, мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техникийг (NLP) эзэмшинэ.

Түүнээс гадна көүчингийн бизнесийг амжилттай хийхэд туслах хичээлүүдийг багтаасан. Үүнд:

  • Хөтөлбөрөө зохиох
  • Көүчингийнхээ онцлогийг тодорхойлох
  • Үнээ гаргах
  • Зорилтот зах зээлээ тодорхойлох
  • Дасгалжуулалтын багц гаргах
  • Групп дасгалжуулалт хийх аргачлал
  • Көүчинг бизнесийн маркетинг зэрэг хичээлүүдийг үзэх болно.

Та юу сурах вэ?

  • Үйлчлүүлэгч дээрээ бодит үр дүн гаргах ур чадвартаа итгэлтэй болно.
  • Көүчинг бизнесийнхээ бүтэц, үйл ажиллагааг тодорхойлж, көүчинг хийх арга, зорилтот зах зээлээ тодорхойлно.
  • Амьдралын дасгалжуулалтын шалгарсан арга зүйг хэрэгжүүлэх аргачлал, гарын авлага, материалуудыг хүлээн авна.
  • Үйлчлүүлэгчтэйгээ амжилттай харилцаа тогтоох, асуулт тавих болон сонсох ур чадварыг эзэмшинэ.
  • Мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техникийг сурна. (NLP)
  • Амьдралын дасгалжуулалт хийхэд шаардлагатай үйлчлүүлэгчийн асуулгын маягт, загвар материалуудыг хүлээн авна.
  • Үйлчлүүлэгчтэйгээ зорилго тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, түүнийг мөрдөх, ажиллах аргачлалыг эзэмшинэ.
  • Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, өсөлтийн сэтгэлгээг бий болгоно.
  • Үйлчлүүлэгчийнхээ өөрийгөө анзаарах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ дүн шинжилгээ хийх, өөрөө өөртэйгөө ярилцах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ сөрөг сэтгэл хөдлөлөө даван гарах чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ сөрөг итгэл үнэмшил, хязгаарласан бодлуудыг өөрчлөх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчдээ хүнд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ эцсийг нь хүртэл биелүүлэх чадварыг хөгжүүлэх аргачлалыг эзэмшинэ.
  • Үйлчлүүлэгчийнхээ айдас, эргэлзээ, эрсдэлийг даван гарахад тусална.
  • Үйлчлүүлэгчээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо дагуу амьдрахад тусална.
  • Үр ашигтай Көүчингийн бизнесийн үндэст суралцана.
  • Мөрөөдлийн үйлчлүүлэгчдийнхээ хэв загварыг гаргаж, өөрийн хүсэл сонирхолд нийцсэн көүчинг үйлчилгээг бий болгоно.
  • Көүчинг бизнесийн маркетинг хийх аргачлалыг сурна.

Сургалтын хөтөлбөр

Нийт 25 кредит цагийн онлайн сургалт бөгөөд сургалтаа амжилттай дүүргэсэн хүмүүс 2 удаагийн танхимын сургалт эвэнтэд үнэ төлбөргүй оролцож, сертификат гардан авна. Гарчиг дээр дарж агуулгыг үзээрэй.
  • Амьдралын дасгалжуулагч гэж хэн бэ, яагаад хүмүүст Амьдралын дасгалжуулагч хэрэгтэй вэ?
  • Чадварлаг, амжилттай Амьдралын дасгалжуулагч болоход шаардлагатай 4 хүчин зүйл
  • Амьдралын дасгалжуулагч болон сэтгэлзүйчийн ялгаа
  • Амьдралын дасгалжуулагчийн талаарх буруу ойлголтуудыг өөрчлөх 
  • Сайхан сэтгэл болон мэргэжлийн үйл ажиллагааны ялгаа
  • Үйлчлүүлэгчдээ туслах болон хамааралтай байлгахын ялгаа
  • Амьдралын дасгалжуулагчийн үйл ажиллагааны хил хязгаар
  • Айдсаа даван гарах
  • Зөв байр суурь эзлэх
  • Дасгалжуулалт эхлэх үйл явц, асуулга
  • Дасгалжуулалтын үндсэн бүтэц
  • Үүрэг болон хүлээлт
  • Нууцлал

Харилцааны техник

  • Идэвхтэй сонсох
  • Хариу үзүүлэх
  • Мэдэрч сонсох 
  • Харилцааны блокууд

Асуулт тавих

  • Асуултын хүч
  • Дасгалжуулалтын асуултын төрлүүд
  • Нэмэлт хэрэгтэй асуулт
  • Шалгах асуултууд
  • Амьдралын талбарууд
  • ӨСӨЛТ загвар
  • ЗҮРХ загвар
  • Хэлэлцүүлэг хийх
  • Тэмдэглэл хөтлөх

Амьдралын дасгалжуулагчийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар

  • Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэж юу вэ?
  • Сэтгэл хөдлөл яагаад халдварладаг вэ?
  • Сэтгэл хөдлөлийг таньж, үггүйгээр харилцаа үүсгэх
  • Харилцааг бүтээх
  • Дууны өнгө, үг сонголт

Өсөлтийн сэтгэлгээ болон жинхэн өөртөө итгэх итгэл

  • Яагаад өсөлтийн сэтгэлгээ дасгалжуулалтын үндэс болдог вэ?
  • Тархи болон мэдрэхүйг хөгжүүлэх
  • Өсөлтийн сэтгэлгээг хөгжүүлэх - Өөрийгөө анзаарах
  • Өсөлтийн сэтгэлгээг хөгжүүлэх -Төсөөлөх
  • Өсөлтийн сэтгэлгээг хөгжүүлэх - Үйлдэх

Зорилго тавих

  • Хүрч болохуйц зорилго тавих
  • Ур чадвар, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх
  • S.M.A.R.T зорилгын загвар
  • Зорилго тавих, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах
  • Яагаадыг тодорхойлох
  • Хариуцлагатай байдал
  • Саадыг арилгах
  • Урамшууллын системийг бий болгох

Мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх үйл явц

  • Амьдралын дасгалжуулагч нарт зориулсан мэдрэл, хэл зүйг хөтөлбөржүүлэх техник
  • Дурсамжийг дахин кодлох арга зүй
  • Мэдрэмжийг өөрчлөх арга зүй
  • Сөрөг дотоод дуу хоолойг өөрчлөх арга зүй
  • Аз жаргалын сэтгэл хөдлөлийг бүтээх арга зүй

Мэдрэхүйг хөгжүүлэх

  • Мэдрэхүйг хөгжүүлэх
  • Одоо цагт орших
  • Амьсгалаа ажиглах техник

Сэтгэх болон дотоод харилцан яриаг хөгжүүлэх

  • Үйлчлүүлэгчээ бодлоо анзаардаг болоход туслах
  • Сөрөг нөхцөл байдлыг хүлээн авч сурах
  • Бодлоо ажиглах болон дотоод харилцан яриа
  • Худал ярианы үндсийг таних
  • Шалтаг тоочихыг болиулах

Сэтгэх болон дотоод харилцан яриаг хөгжүүлэх

  • Үйлчлүүлэгчээ сэтгэл хөдлөлөө таньдаг болоход туслах
  • Бодол сэтгэл хөдлөлийг бий болгодог
  • Нөхцөл байдлын болон сэтгэлзүйн айдсын ялгаа
  • Сэтгэл хөдлөлөө хүлээн авч сурах

Итгэл үнэмшлийг хүчрэгжүүлэх

  • Үйлчлүүлэгчээ итгэл үнэмшлээ таньдаг болоход туслах
  • Нөхцөлт итгэл үнэмшил
  • Далд итгэл үнэмшлийг тодорхойлох
  • Итгэл үнэмшлийн асуулга
  • Итгэл үнэмшлийг өөрчлөх арга зүй

Шийдвэр гаргалт, үйлдэл хийх

  • Үйлчлүүлэгчээ шийдвэр гаргаж, урагшлахад туслах
  • Шийдвэр гаргаж чадахгүй байх - Гацалтанд орох
  • Үйлдэл хийхгүй байх
  • Айдас, эсэргүүцлийг арилгах техник

Айдсыг даван туулах

  • Үйлчлүүлэгчээ айдсыг даван туулахад туслах
  • Өөрчлөлтийн айдсыг даван туулах
  • Эрсдэлийг ойлгож, зориг гаргах
  • Алдаанд хандах хандлагыг өөрчлөх

Гал хүсэл эрмэлзэл, зорилго

  • Үйлчлүүлэгчээ гал хүсэл эрмэлзэл, зорилгоо олоход туслах
  • Яагаад зорилго нь гал хүсэл эрмэлзлээс илүү чухал вэ?
  • Гал хүсэл эрмэлзэл, сонирхлыг нээх

Амьдралын түүхээ дахин бичих

  • Үйлчлүүлэгчээ амьдралын түүхээ дахин бичихэд туслах
  • Амьдралын кино зохиолоо тодорхойлох
  • Амьдралын кино зохиолоо дахин бичих
  • Зохиолтойгоо уялдуулан амьдралаа өөрчлөх
  • Хөтөлбөрөө зохиох
  • Көүчингийнхээ онцлогийг тодорхойлох
  • Үнээ гаргах
  • Зорилтот зах зээлээ тодорхойлох
  • Зорилтот зах зээлээ турших
  • Дасгалжуулалтын багц гаргах
  • Групп дасгалжуулалт хийх аргачлал
  • Көүчинг бизнесийн маркетинг 

Танд хэрэгтэй мэдээллүүд

Contact Seller