Түүх өгүүлэх аргачлал: Энэ нь хэрхэн борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг татдаг вэ?

Маркетинг, борлуулалтын салбарт түүх өгүүлэх аргачлал нь хэрэглэгчдийг байлдан дагуулж, сэтгэл хөдлөлийг нь бий болгосноор борлуулалтруу хөтөлдөг хүчирхэг арга болж хувирчээ.

Эрт дээр үеэс хүмүүс харилцаа холбоондоо, өөрсдийгөө зугаацуулах, ертөнцийг таньж мэдэх зорилгоор бие биедээ үлгэр түүх ярьж, түүндээ татагдсаар ирсэн. Энэхүү нийтлэлд түүх өгүүлэх аргачлал гэж юу болох, энэ нь хэрхэн амжилттай борлуулалтыг бий болгодгийг судлах болно.

Түүх өгүүлэх аргачлал гэж юу вэ?

Түүх өгүүлэх нь хүүрнэл зохиол бүтээх эртний урлагийн төрөл юм. Гол нь сайн боловсруулсан, сонирхолтой түүхээр дамжуулан утга санаа, агуулга, мэдээллийг дамжуулдаг урлаг юм. Маркетинг, борлуулалтын танилцуулгаас ялгаатай нь түүх өгүүлэх аргачлал нь баримт, сэтгэл хөдлөл, туршлагыг нэгтгэж, хүлээн авагчдын сэтгэл хөдлөлд нөлөөлөхүйц сонирхолтой байдлаар хийгддэг.

Үр дүнтэй түүх өгүүллийн бүрдэл хэсгүүд:

Дүрүүд: Дүр бол аливаа түүхийн зүрх сэтгэл, гол амин сүнс нь юм. Холбоо хамааралтай, сэтгэл татам дүрүүдийг хөгжүүлснээр бизнес бүтээгдэхүүн хэрэглэгчтэйгээ сэтгэл хөдлөлийн холбоог бий болгож чаддаг. Үйлчлүүлэгчид ихэвчлэн өөрсдөө эсвэл тэдний хүсэл тэмүүлэл нь тухайн дүрд тусгагдсан бол брэндтэй харилцах магадлал өндөр байдаг.

Зөрчилдөөн ба шийдэл: Түүх бүрт зөрчилдөөн болон шийдэл хэрэгтэй. Борлуулалтын хүрээнд зөрчилдөөн нь үйлчлүүлэгчид тулгардаг асуудал эсвэл сорилт байж болно. Бүтээгдэхүүн, үйлчилгээг шийдэл болгон танилцуулснаар түүх нь хурцадмал байдал, хүлээлтийг бий болгож, хэрэглэгчдийг борлуулалтын мессежийг шууд хүлээж авах боломжийг олгодог.

Сэтгэл хөдлөл: Сэтгэл хөдлөл нь өгүүллэгийн гол элемент юм. Үйлчлүүлэгчдийн сэтгэл хөдлөлийг бий болгосноор бизнесүүд хэрэглэгчтэй илүү гүнзгий холбоо тогтоож, мессежээ илүү мартагдашгүй болгож чадна. Баяр баясгалан, өрөвдөх сэтгэл, сэтгэлийн хөөрөл, тэр байтугай айдас ч бай, сэтгэл хөдлөлийг хөшүүрэг болгох нь хэрэглэгчдэд хүчтэй нөлөө үзүүлж, тэднийг худалдан авалт руу хөтөлдөг.

Үнэн байдал: Үнэн буюу түүх нь логик зөрчилгүй байх маш чухал. Хэрэглэгчид үнэн шударга, илэн далангүй брэндийг үнэлдэг. Жинхэн туршлага, жишээнүүдийг өгүүлэлдээ оруулснаар бизнесүүд итгэлцэл, найдвартай байдлыг бий болгож, борлуулалтыг нэмэгдүүлэх боломжтой.

Борлуулалтад түүх өгүүлэхийн ач холбогдол:

Анхаарал татах: Зар сурталчилгаа, маркетингийн мессежээр дүүрэн ертөнцөд түүх өгүүлэх нь онцгой байдаг ба  хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Сонирхолтой түүхийг өгүүлснээр бизнесүүд худалдан авагчдыг өөртөө татаж, сурталчилгаагаа илүү мартагдашгүй, үнэмшилтэй болгож чадна.

Итгэлцлийг бий болгох: Итгэлцэл нь борлуулалтын үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бизнесүүд үйлчлүүлэгчидтэйгээ түүх хуваалцахдаа итгэл болон найдвартай байдлыг бий болгодог. Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ, үр нөлөөг жинхэнэ болон холбоо хамааралтай түүхээр үзүүлэхэд илүү их итгэдэг.

Сэтгэл хөдлөлийн холбоог бий болгох: Худалдан авагчид ихэвчлэн рационал байхаас илүү сэтгэл хөдлөлд тулгуурлан худалдан авалтын шийдвэр гаргадаг. Түүх ярих нь бизнесүүдэд эдгээр сэтгэл хөдлөлийг түгээх боломжийг олгодог бөгөөд үйлчлүүлэгчидтэй илүү гүнзгий түвшинд холбогддог. Хэрэглэгчид ямар нэгэн брэндэд сэтгэл хөдлөлөө зориулж байгаа гэдгээ мэдэрвэл тэд үнэнч дэмжигч болж, дахин худалдан авагч болох магадлал өндөр байдаг.

Өрсөлдөгчдөөс ялгарах: Өрсөлдөөнт зах зээл дээр түүх өгүүлэх нь бизнесүүдэд өрсөлдөгчдөөсөө ялгарахад тусалдаг. Сайн боловсруулсан, өвөрмөц түүх нь мартагдашгүй брэндийн онцлогийг бий болгож, бизнесийг бусдаас ялгаруулж, үйлчлүүлэгчдийн анхаарлыг илүү их татдаг.

Түүх өгүүлэх нь борлуулалтыг нэмэгдүүлэх хүчирхэг хэрэгсэл юм. Үр дүнтэй түүх өгүүлэх элементүүдийг ашиглаж, маркетингийн стратегид тусгаснаар бизнесүүд үйлчлүүлэгчдийг татаж, итгэлцлийг бий болгож, сэтгэл хөдлөлийн холбоог бий болгож, эцэст нь борлуулалтыг нэмэгдүүлэх боломжтой. Түүх өгүүлэх урлагийг эзэмших нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай борлуулахыг зорьж буй бүх л бизнест амин чухал юм.