Сошл маркетингийн 5Р гэж юу вэ?

Маркетингийн ертөнцөд технологийн хөгжлийг дагаад стратеги, техник аргачлалууд асар хурдтай өөрчлөгдөж байна. Үүний нэг нь сошл маркетинг юм. Сошл медиа платформын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр онлайн коммьюнити дээр суурилсан сошл маркетинг бизнесийн байгууллагуудад хэрэглэгчтэйгээ илүү ойртож, үр нөлөөтэй маркетинг хийхэд гол хөшүүрэг болж байна. Сошл маркетингийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд 5Р гэсэн ойлголт байх ба өнөөдрийн нийтлэлээр уг 5Р-г үзэх болно.

Purpose - Зорилго

Сошл маркетингийн үндсэн суурь нь зорилго тодорхой  байх юм. Аливаа компанит ажлын ард заавал зорилго байдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээн дээрээ олон нийтийн анхаарлыг татах, хэрэглэгчийн зан төлвийг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэх гэх мэт эцсийн зорилго тодорхой байх. Зорилгоос хамаараад ямар мессэж, ямар тактик үр нөлөөтэй байхыг сонгоно. Сайтар тодорхойлсон зорилго сошл маркетингийн компанит ажлыг хоорондоо нийцтэй, тогтмол тууштай байхад нөлөөлдөг.

People - Хүмүүс

Сошл маркетингийн амжилт зорилтот хэрэглэгчдээ хүрч чадсан эсэхээр хэмжигддэг. Хэрэглэгчээ тодорхойлж, тэднийг бүрэн дүүрэн ойлгох нь тэдний анхаарлыг татах, оролцоог нэмэгдүүлэх, итгэлцлийг бий болгох зөв мессэжийг боловсруулахад тусалдаг. Судалгаан дээр тулгуурласан зорилтот хэрэглэгчийнхээ персонаг хөгжүүлснээр тэдний хэрэгцээ шаардлага, зан төлөв, гол асуудал бэрхшээлүүдийг ойлгож, түүндээ нийцсэн контентийг боловсруулах боломжтой. 

Product - Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Сошл маркетингийн хувьд гол сурталчлах зүйл нь бүтээгдэхүүн үйлчилгээ байдаггүй. Харин хэрэглэгчид санал болгож буй үнэ цэн байдаг. Тэдний хүсэл зорилго, хэрэгцээнд тулгуурласан зөв ойлголтыг өгснөөр борлуулалт хийгддэг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тойрсон үнэ цэн, ойлголтыг түгээх замаар сошл маркетингийг хийдэг.

Promotion - Сурталчилгаа

Бүх төрлийн төлбөртэй болон төлбөргүй борлуулалтруу хөтөлсөн контентийг сурталчилгаанд тооцно. Түүх өгүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зураг видеогоор харуулах, хэрэглэгчдийн оролцоог шаардсан контентоор тэдний анхаарлыг татаж, борлуулалтыг нэмэгдүүлэх нь сурталчилгааны гол зорилго юм. Зөв сувгаар зорилтот хэрэглэгчдийн анхаарлыг татах контент бэлтгэн хүргэх нь сурталчилгааны ажил билээ.

Partnerships - Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа, хүмүүсийн нэгдэл нь амжилттай сошл маркетингийн суурь байдаг. Тухайн зах зээлийн мэргэжилтнүүд, нөлөөлөгч хүмүүс, зорилтот хэрэглэгчдийн тань төлөөлөл танай бизнест итгэлцлийг бий болгож, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Стратегийн хамтрал үүсгэснээр компанит ажлынхаа үр нөлөөг илүү тэлэх боломжтой.

5Р-г сошл маркетингдаа хэрэгжүүлснээр зорилтот хэрэглэгчдээ амжилттай хүрч, илүү утга учиртай үнэ цэнтэй маркетингийг хийх боломжтой. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд сошл маркетинг гэдэг бол тасралтгүй сайжруулж байх, үргэлжилсэн процесс юм. Нэг удаа бүүст постоор бөмбөгддөг, эсвэл дуртай үедээ зураг пост оруулдаг зүйл биш. Сошл маркетинг бол урт хугацаанд үнэнч хэрэглэгчдийг бий болгодог бизнесийн стратегийн үйл ажиллагаа юм.

Murun Mentor өөрийн багтайгаа хамтран Сошл маркетингийн аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг. Маркетингийн мэргэжилтэн, маркетингийн алба хэлтэсгүй жижиг бизнес, хувь хүмүүст хамгийн тохиромжтой. Манай баг хамт олон Сошл маркетингийн стратеги төлөвлөгөөг жилээр болон улирлаар гаргаж, гүйцэтгэлийг багаараа хэрэгжүүлдэг. Олон төрлийн ур чадвартай хүмүүс зэрэг ажиллаж, сар бүрийн гүйцэтгэлийн тайланг хүргүүлнэ. Хэрэв та манай үйлчилгээг сонирхож байгаа бол Үйлчилгээний танилцуулга товчин дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Үйлчилгээний танилцуулга