Орлого, тэр дундаа пассив орлого надад хамгийн их таалагддаг. Яагаад гэвэл цаг хугацаа, хүч хөдөлмөр зарахгүйгээр байнгын орлоготой байх сайхан шүү дээ. Өмнө нь актив орлого дээр л 100% цагаа зарцуулаад, актив орлогын төлөө л үхэн хатан зүтгэж байсан болохоор пассив орлого олох нь битгий хэл, яаж пассив орлого олох вэ гэж бодож байгаагүй. Энэ нь эргээд санхүүгийн маш том эрсдэлд хүргэдэг юм байна гэдгийг эд эсээрээ ойлгосон доо. Бизнес маань ковидоос болж хаалгаа барихад миний амьдрал бүхэлдээ зогссон. Маш том санхүүгийн хямрал нүүрлэснийг миний өмнөх нийтлэлүүдээс та бүхэн уншсан байх. Ажил эрхэлдэг цалингийн орлоготой хүн ч ялгаагүй шүү дээ. Нэг өдөр ажлаасаа халагдахад хэн лизинг төлж, хэн цалингийн зээлийг төлөх үү? Мөн л ялгаагүй санхүүгийн хямрал. Иймд та бүхэндээ өнөөдрийн нийтлэлээрээ пассив орлого олж болох хэд хэдэн санаануудыг хүргэж байна.
Миний хувьд цаг хугацаа, нөөцөө пассив орлого бүрдүүлэхэд бүрэн чиглүүлж байгаа. Актив орлого олох боломжууд ирдэг ч ҮГҮЙ гэж хэлж сурч байна. Яагаад гэвэл хувийн бизнес хийж байна гээд бүтэн арван хэдэн жил актив орлогын төлөө харх шиг ажилласан болохоор, одоо дахиж цаг хугацаа, хөлс хөдөлмөрөө актив орлогод зориулмааргүй байна.
За ингээд пассив орлогын санаануудтайгаа танилцъя.
- Онлайн сургалт явуулах
- Цахим ном гаргах
- Түрээсийн орлоготой болох
- Хамтарсан маркетинг хийх
- Онлайн худалдаа
- Гэрэл зураг онлайнаар зарах
- Хувьцааны ноогдол ашиг
- Хувь зээлийн үйлчилгээ үзүүлэх
- Гар утасны аппликэйшн үүсгэх
- Сүлжээний бизнес хийх
- Бондын ашиг хүртэх
- Сошл дээр төлбөртэй пост оруулах
- Хажуу өрөөгөө түрээслүүлэх
- Блог эсвэл YouTube суваг үүсгэх
- Өөрийн дижитал бүтээлээ онлайнаар худалдах
Murun Mentor-ийн Амжилтын стратеги сургалтын эхний 7 өдрийн хичээлийг энд дарж үнэ төлбөргүй үзээрэй.