Бизнес эрхлэгчид бизнес доторх ахуйн ажлуудтай зууралдсаар байгаад нэг л мэдэхэд асар завгүй, аз жаргалгүй хүмүүс болсон байдаг. Бизнес нь ч олигтой томорсон юм байхгүй, өөрийгөө завгүйдлээр боомилсоор чухал зүйлсээ олж харж чадахгүй, аажимдаа мөхөхөд хүрдэг. Иймд бизнесийг системчлэх ажлыг хамгийн түрүүн ахуйн ажлуудаа шилжүүлэхээс эхэлдэг. Таны хамгийн их цагийг аваад байгаа ажлыг аутсорсингоор шийдэх боломжтой бол бүр сайн, боломжгүй бол ажилтан аваад түүнийгээ сурга. Одоо та харьцангуй завтай боллоо. Энэ цаг дээр харин юу хийх вэ? Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд бизнес эрхлэгчдийн өдөр тутам хийж байх ёстой, ашиг орлого авчрах 11 ажлыг танилцуулж байна.
1. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ маркетинг дээр ажиллах
3. Маркетингийн системээ сайжруулах
4. Мөнгө хийдэг төслүүдээ удирдах
5. Хөрөнгө оруулалт хийх
6. Шинэ хэрэглэгч олж авах арга замуудыг нэмэгдүүлэх
7. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
8. Стратегийн түншлэлүүдийг бий болгох
9. Систем бий болгох
10. Ур чадвартай хүмүүсийг ажилд авах
11. Халаасанд чинь ашиг орлого оруулах ажил дээр төвлөрөх
Эдгээрээс гадна бизнесийн чухал ойлголтуудыг авч, бизнесээ шинэ түвшинд аваачихыг хүсвэл Murun Mentor-ийн Багц сургалтанд хамрагдаарай.